Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд сэтгэцийн эмгэгтэй 24 настай эрэгтэй Н энэ сарын 8-ны өдөр сураггүй алга болсон юм. Тэрбээр явганаар мал хариулж яваад 12.00 цагт сураггүй болсон байда. Ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт аравдугаар сарын 10-ны өдөр хандсан бөгөөд албаны 13 хүн хоёр машинтай эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 11.40 цагт гэрээс нь хойд зүгт хоёр км-ээс эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ