Хоёр сарын хугацаанд ашигт малтмалын 73 лиценз цуцалжээ | News.MN

Хоёр сарын хугацаанд ашигт малтмалын 73 лиценз цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Хоёр сарын хугацаанд ашигт малтмалын 73 лиценз цуцалжээ

Хоёр сарын хугацаанд ашигт малтмалын 73 лиценз цуцалжээ

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр найм болон есдүгээр сард 73 лиценз цуцлагдсан байна. Үүнээс өнгөрсөн есдүгээр сард тусгай зөвшөөрлөө төлөөгүй гэх шалтгаанаар 16 лицензийг цуцалжээ. Харин наймдугаар сард 57 тусгай зөвшөөрлийг цуцалснаас  үүний 29 нь ашиглалтын лиценз байсан аж. Ингэхдээ ашиглалтын лицензийн 24-ийг нь Ашигт малтмалын тухай хуульд заасан “Байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө биелүүлээгүй” гэх орон нутгийн захиргааны гаргасан гомдолд үндэслэсэн байна.

Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар ашигт малтмалын нийт 141 лиценз цуцалсны 56 нь ашиглалтынх ажээ. Цуцлагдсан ашиглалтын лицензүүдийн 45 хувь нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтээр, 37 хувь нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар, 18 хувь нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр цуцлагдсан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Vnen vgt 2019-10-12 202.126.89.116

Baigal svireed svid boloogvi ee !!!
Zalhuugaasaa bolood zah zeeliin ursulduund hotsorsogsodiin ataarhaliin utaa l manarch baigaa ni ene yumsvv !!!
Tovchoor helehed TaMIIN TOGOOnii vlger l yum.

Avatar

уурхайчин 2019-10-12 103.57.93.66

2020-2021 оноос нүүрсний үнэ навс унаад ирэхээр орон даяараа яаж гуриатахыг чинь харнаа

Avatar

Зочин 2019-10-12 203.91.115.52

Баяр хүргье. Ямар мундаг юм бэ.

Avatar

зочин 2019-10-12 66.181.161.127

Авилагаа аваад л буцаагаад сэргээншдээ …мэдэж ядах юу байхав дээ …

Avatar

мгл 2019-10-12 202.9.43.92

зөв, дахиж битгий лиценз өг, хуучин өгсөнөө дахиан сайн шалгаад цуцла. Байгаль байхгуй боллоо.

Avatar

Зочин 2019-10-12 66.181.185.218

сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж