Казахстанд ураны “банк” байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Казахстанд ураны “банк” байгуулна

 

Дэлхийн хамгийн анхны ураны “банк” байгуулах гэрээг олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) өнөөдөр /VIII.27/ Казахстаны Гадаад хэргийн сайдтай байгууллаа. Бага хувиар баяжуулсан уран хадгалах байгууламжийг Казахстаны зүүн хойд хэсгийн Өскеменд барих аж.

 

Энэ нь Казахстаны хуулийн хүрээнд олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн бүрэн удирдлага дор үйл ажиллагаа явуулах гэнэ. Цөмийн хориггүй орнуудын атомын цахилгаан станцыг түлшээр хангах зорилготой аж. Бага хувиар баяжуулсан уран хадгалах байгууламжийг 2017 онд ашиглалтанд оруулахаар зорьж байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж