Айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэнэ | News.MN

Айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэнэ

Айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэнэ

“Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх юм.

"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг. Тиймээс цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд ирэх сарын нэгнээс өмнө өр төлбөрөө барагдуулах ёстой. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-12 66.181.161.48

Нүүрс олборлож тээвэрлэж шатааж цахилгаан, дулаан гаргаж авдаг хоцрогдсон технологийг солих хэрэгтэй юм. Цахилгаан станцуудын хамаг зардлыг хэрэглэгч бид нар төлж байна. Шатаасан нүүрсний мөнгө, тээвэрлэсэн зардал гэх мэтийг бид нар төлж байна. Цахилгааны төлбөр хэтэрхий өндөр байна. Сэргээгдэх эрчим хүчний станц оронд нь байсан бол бид нар үнэгүй шахуу хямд үнээр цахилгаан хэрэглэнэ шүү дээ.

Avatar

А 2019-10-12 203.91.112.162

Элийрэх гэж ядах юм. Байранд амьдарч харин ч утаагүй байхад нь тус хүргэж байхад ямар ч төрлөөр дэмжихгүй байж утаа гаргаж байгаа үндсийг л дэмжээл байх юм. Утаа гаргахгүй амьдарч байгаадаа огт "шагнуулахгүй" юм байна л даа. Байранд амьдарч байгаагаараа битүү хохирч байдаг наасан.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-10-12 202.9.43.255

ГЭР ХОРООЛЫН ТОГНИЙ ТӨЛБӨРИЙГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ САЙН ХЭРЭГ ОДОО ЦАХИЛГААН ХАЛААГУУРААР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖДЭЭ ОРОН СУУЦНЫ АЙЛУУДЫН ЦАХИЛГААНИЙ ҮНИЙГ ӨВЛИЙН УЛИРАЛД НЭМЭГДҮҮЛСЭНЭЭР ГЭР ХОРООЛЛОО ДЭМЖЭЭД
НИЙТЭЭРЭЭ УТААГҮЙ АМЬДАРЦГААМААР БАЙНА ОЛОН ЖИЛ ЯРИАД ШИЙДЖ ЧАДААГҮЙ АСУУДЛУУДЫ ХУРДАН ХУГАЦААНД ШИЙДЭЖ САЙЖРУУЛЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ТАЛАРХАН ДЭМЖИЦГЭЭЕ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЭГЭНДЭЭ САДАА БОЛММОРГҮЙ БАЙНА

Avatar

Батмөнх 2019-10-12 202.179.2.147

"ОРОН СУУЦНЫ АЙЛУУДЫН ЦАХИЛГААНИЙ ҮНИЙГ ӨВЛИЙН УЛИРАЛД НЭМЭГДҮҮЛСЭНЭЭР" – арай арчаатай амьдарлаа гээд таны өмнөөс илүү мөнгө төлөх үү. Капталист нийгэмд амьдарч байгаагаа сайн ойлгоорой.

Avatar

Зочин 2019-10-12 107.77.231.129

н**ш

Avatar

Зочин 2019-10-12 107.77.231.129

Ман гарууд үргэлж Ан-ын эхлүүлсэн ажлыг гацаачихаад дараа нь төр барихаар эхлүүлдэгийг нь ард аль хэдийн мэднэ. Толгой тархи нь юм бодох чадамжгүй байнга албан тушаалын донд шунаж хийсэн бүтээсэн зүйл 30 жил харагдсангүйМаныгтатан буулгах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-12 202.126.89.23

ХИРГҮЙ хувцастай явбал сайн даа. Ашиглаж чадахгүй дээ.

Avatar

Зочин 2019-10-12 103.229.122.240

Аль хэдийн л ингэх ёстой байсан юм.

Avatar

зочин 2019-10-12 66.181.161.127

Тэгэж яривал анх АН үед эхэлсэн ажил … Бусдыг муулаад өрөө гоё харагдна гэж бодож байгаа бол усан тэнэг байна .

Avatar

Зочин 2019-10-12 66.181.185.218

Үнэндээ АН хэмээх нам ийм ажилыг хийчих оюуны чадавхи байхгүй л дээ МАН ХҮРЭЛСҮХ НАР САЙН АЖИЛЛАЖ БАЙН

Avatar

hmm 2019-10-12 202.126.89.144

Chi teneg uu AH ehluulej bsn ajil shd dashramd ni bi AH iih bish zgr yu ch medku tsetserheh gehiima

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж