50 настай эрэгтэй согтуу үедээ нүхэн жорлонд унажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

50 настай эрэгтэй согтуу үедээ нүхэн жорлонд унажээ

50 настай эрэгтэй согтуу үедээ нүхэн жорлонд унажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд өчигдөр /2019.10.11/ 50 настай эрэгтэй нүхэн жорлонд унасан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд байрлах  ерөнхий боловсролын 79 дүгээр дунд сургуулийн хашааны  хоёр  метр гүнтэй нүхэн жорлонд унасан 50 настай эрэгтэй Х-г Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан болох нь шалгалтын үед тогтоогдсон байна. Түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн аж.

Эргэн сануулахад, Сонгинохайрхан дүүрэгт есдүгээр сарын 17-нд нэг настай хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс  эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж