Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд өчигдөр /2019.10.11/ 50 настай эрэгтэй нүхэн жорлонд унасан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд байрлах ерөнхий боловсролын 79 дүгээр дунд сургуулийн хашааны хоёр метр гүнтэй нүхэн жорлонд унасан 50 настай эрэгтэй Х-г Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан болох нь шалгалтын үед тогтоогдсон байна. Түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн аж.
Эргэн сануулахад, Сонгинохайрхан дүүрэгт есдүгээр сарын 17-нд нэг настай хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Э.БУРАМ