Гадаад төрхөө голвол тархи муу ажилладаг

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Гадаад төрхөө голвол тархи муу ажилладаг

Байнга толины өмнө эргэлдэн бие хаа, зүс царай гээд гадаад төрхөө шинжиж голдог, дүр төрхөндөө сэтгэл хангалуун бус явдаг хүмүүсийн уураг тархи муу ажилладаг болохыг судлаачид тогтоожээ.

Калифорийн Их сургуулийн судлаачид биеийн галбир царайны төрхөө голдог хүмүүс далд сэтгэл гутралд баригдаж энэ нь улмаар тархины гол эс болох нейроны үйл ажиллагаанд таагүй нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлт хийжээ. Энэ нь задлан шинжлэх, ургуулан бодох, шийдвэр гаргах зэрэг тархины үйл ажиллагааг муутгадаг гэсэн үг. Ялангуяа толины өмнө олон цагаар эргэлдэх, бие эрхтнээ хэтэрхий сонжих бусадтай харьцуулах замаар ямар нэгэн дутагдал өө сэв эрэх нь буруу гэнэ. Төрсөн биеэ тэр чигээр нь хүлээн авах хэрэгтэй. Хэрвээ голж шилбэл уураг тархинд муу аж.

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж