Согтуугаар жолоо барьсан 121 зөрчлийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Согтуугаар жолоо барьсан 121 зөрчлийг илрүүлжээ

Согтуугаар жолоо барьсан 121 зөрчлийг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоног буюу аравдугаар сарын  7-11-ны хооронд  нийт 1251 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтэж, мөн нийслэлд болон орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

Аравдугаар сарын 9-ний өдөр 19.36 минутын орчимд БЗД-ийн 22 дугаар хороо Зүүн Алтан өлгийн замд Тоёота приус маркийн автомашины жолооч, явган зорчигч 11 настай, эрэгтэй Г мөргөж амь насыг хохироожээ. Мөн 10-ны өдөр  05.20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Mazda Tribute маркийн автомашин онхолдож, жолооч Н нас барсан байна. Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж