Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг олно

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг олно

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг олно

Улсын хэмжээнд 7.9 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1683,  хайгуулын 1239 нийт 2922 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Тэгвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр ирэх онд 36 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож авдаг байна. Тухайлбал,

Хуулийн заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 0,1 ам.доллар,  хоёр дахь жилд 0,2 ам.доллар, гурав дахь жилд 0,3 ам.доллар, 4-6 дахь жилд тус бүр 1,0 ам. доллар, 7-9 дэх жилд тус бүр 1,5 ам.доллар байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 15 ам.доллар байх бөгөөд нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд гектар тутамд  таван ам.доллар байхаар заажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж