Улаанбаатарт 1-3 градус дулаан байна | News.MN

Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.10.12/ цаг агаарын мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хот:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13  градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн,  өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Хэрлэн-Баян-Улаан орчмоор:

Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө зарим  газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө  нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж