Оёдолчид ур чадвараараа өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Оёдолчид ур чадвараараа өрсөлдөнө

Оёдолчид ур чадвараараа өрсөлдөнө

Хөнгөн үйлдвэрийн 85 жилийн ойг тохиолдуулан оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарынхны дунд ур чадварын аварга шалгаруулах уралдаан зарлажээ.

Хувцас үйлдвэрлэлийн салбарынхны дунд өрнөх тус тэмцээн аравдугаар  сарын 12-13-нд болох бөгөөд үндэсний хувцасны оёдолчин, европ хувцасны оёдолчин, дизайнер, загвар зохион бүтээгч, эсгүүрчин гэсэн таван төрлөөр зохион байгуулах юм байна.

Одоогийн байдлаар зугаан аймаг, нийслэлээс 100 гаруй хүн ур чадвараараа уралдуулахаар бүртгүүлээд байгаа аж.

Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж