"Хагибис" хар салхины аюул япончуудыг бэлэн байдалд оруулав | News.MN

"Хагибис" хар салхины аюул япончуудыг бэлэн байдалд оруулав

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

"Хагибис" хар салхины аюул япончуудыг бэлэн байдалд оруулав

"Хагибис" хар салхины аюул япончуудыг бэлэн байдалд оруулав

Япон улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр өнөө /2019.10.11/ оройноос эхлэн ням гаригийн /2019.10.13/ өглөө хүртэл "Хагибис" хэмээх хар салхи Япон улсын Тоокай болон Канто бүсээр дайран өнгөрөх ажээ. "Хагибис" нь 19 дэх хар салхи нь номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи юм байна. Хүчтэй салхи салхилж, хур тунадас орох магадлалтай тул гамшигт өртөж болзошгүй бүсүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Тус бүс нутгуудад оршин суугаа Монгол иргэддээ дор бүрнээ болзошгүй аюул осол, гамшгийн үед авах арга хэмжээг хангахыг анхааруулж байна. Японы хэвлэлээр энэхүү гамшигаас ойролцоогоор найман мянган хүн үрэгдэнэ гэсэн мэдээ гарчээ.

Хар салхины шуурганы аюулаас япончууд урьдчилан сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хүнсний нөөцөө базааж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлгүүрын бүх лангуу хоосорчээ.

Б.АЮУШ

Эх сурвалж: JAPAN NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-11 202.126.89.236

Бурхан минь 8000 хүн!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж