Япон улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр өнөө /2019.10.11/ оройноос эхлэн ням гаригийн /2019.10.13/ өглөө хүртэл "Хагибис" хэмээх хар салхи Япон улсын Тоокай болон Канто бүсээр дайран өнгөрөх ажээ. "Хагибис" нь 19 дэх хар салхи нь номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи юм байна. Хүчтэй салхи салхилж, хур тунадас орох магадлалтай тул гамшигт өртөж болзошгүй бүсүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Тус бүс нутгуудад оршин суугаа Монгол иргэддээ дор бүрнээ болзошгүй аюул осол, гамшгийн үед авах арга хэмжээг хангахыг анхааруулж байна. Японы хэвлэлээр энэхүү гамшигаас ойролцоогоор найман мянган хүн үрэгдэнэ гэсэн мэдээ гарчээ.
Хар салхины шуурганы аюулаас япончууд урьдчилан сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хүнсний нөөцөө базааж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлгүүрын бүх лангуу хоосорчээ.
Б.АЮУШ
Эх сурвалж: JAPAN NEWS
Холбоотой мэдээ