Өвчнөөр шаналж буй найз охиндоо зориулж "хайрын эм" хийж өгчээ | News.MN

Өвчнөөр шаналж буй найз охиндоо зориулж "хайрын эм" хийж өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Өвчнөөр шаналж буй найз охиндоо зориулж "хайрын эм" хийж өгчээ

Өвчнөөр шаналж буй найз охиндоо зориулж "хайрын эм" хийж өгчээ

Аз жаргалыг худалдаж авч болдоггүй гэсэн үг бий. Гэхдээ энэ үгтэй санал нийлдэггүй хэсэг бүлэг хүмүүс байх юм. Мөнгө мэдээж амьдралд хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг мөнгөөр шийдэх боломжгүй. Заримдаа зүгээр л бага зэрэг бүтээлч сэтгэлгээ, жаахан зав, анхаарал халамж байхад амьдралд хамгийн чухал аз жаргалыг өөрийн болгож чаддаг гэдгийг Рилэй Рэнкин гэх залуу баталлаа. Тэрбээр гэнэтийн цочрол болон түгших өвчнөөс болж шаналж байгаа найз охин Дэниша Брэсидээ зориулж, хоёр жилийнхээ ойгоор хамгийн шилдэг эмийг бэлэглэжээ.

Хоёр жилийн ойгоос хоёрхон долоо хоногийн өмнө Дэниша гэнэтийн цочролд орж, түүнээсээ гарч чадалгүй үргэлж түгших болжээ. Харин найз залуу нь Валмартын эмийн сангаас хоосон капсулууд захиалж аваад бүгдийх нь дотор Дэнишад хайраа илэрхийлсэн, дэмжсэн, урам өгсөн үгнүүдийг бичиж хийжээ. Нийт 60 ширхэг капсулаа хоёр цагийн дотор л бэлдсэн бөгөөд үүнийгээ Рилэй "хайрын эм" хэмээн нэрийджээ.

Хайрцаг дээр нь шаардлагатай үед нэгийг ууна, өдөрт дээд тал нь гурвыг ууж болно гэсэн заавар бичжээ. Мөн дуусахаар нь дахиад дүүргэж өгнө гэж амласан байна.

Б.Амарбаясгалан

ЭХ СУРВАЛЖ: WWW.BOREDPANDA.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж