О.Баасанхүү: Монголд хүн, зэвсгийн наймааны мафи байхгүй | News.MN

О.Баасанхүү: Монголд хүн, зэвсгийн наймааны мафи байхгүй

О.Баасанхүү: Монголд хүн, зэвсгийн наймааны мафи байхгүй

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“САЙНААР ЯРИВАЛ САЙД, СААРААР ЯРИВАЛ МЭНГЭТЭЙ ХҮН ГЭДЭГ”

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

УИХ-ын өнгөрөгч Баасан гаригийн /2019.10.04/ хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Цаашид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь явуулах уу, эсвэл УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг шинээр байгуулсан зөвшилцөх ажлын хэсгийн шийдвэрээс хамаарна. Таны хувьд дээрх хоёр хувилбарын аль нь зохистой вэ?

-Зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан гэдгийг сонссон. Намайг ажлын хэсэгт оруулдаггүй юм. Тэгсэн мөртлөө хэцүү байдалд орохоороо над дээр  ирээд л гуйдаг шүү дээ. Одоо МАН-ын шийдвэрээс л хамаарна. Бид төслийг нь бэлдээд өглөө, хэлэлцүүлгийг нь хийгээд өглөө, хэл ам гаргахгүйгээр кнопыг нь дарсан. Хэрэв санаж байгаа бол хэлэлцүүлгийн үеэр ганцхан гишүүний ирц дутаж байхад би орж ирцийг нь бүрдүүлж байлаа. МАН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Үндсэн хуулиа батлах хэрэгтэй. Хэрэв батлахгүй юм бол МАН татан буугдсан нь дээр. Яагаад гэвэл МАН ард түмнийг хуурч болохгүй. 2016 оны сонгуулиар МАН ард түмний амьдралыг сайжруулна, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна  гэж амлаа биз дээ. Гэтэл алийг нь  ч хийж чадахгүй юм бол намаа татан буулгах хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


“МУЗЕЙГ ШИНЭЧЛЭХ НЬ МАНАЙ ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ”

Ерөнхий сайд агсан П.Гэндэнгийн ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбаттай ярилцлаа.

-Хэлмэгдэгсдийн музейд таны өвөө Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсныг олон хүн мэднэ. Эл музейг таны ээж санаачилсан нь ч бас улс төрийн хэлмэгдүүлэлттэй салшгүй холбоотой болов уу?

– Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар ярихаасаа өмнө өвөөгийнхөө амьдарч байсан байшингийн түүхээс товч ярья л даа. Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан түүхтэй. Хоёр давхар бүхий байшинг өвөөгийн гэрт зориулж 1928 оны үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан юм.  Дараа нь 1936 онд өвөөг албан тушаалаас нь чөлөөлж эмчилгээнд явуулж, амраах нэрийдлээр ОХУ руу   явуулсан. Хар далай дээр амар байх үед нь 1937 онд өвөө маань баривчлагдах үедээ эмээд хурдан нутаг буцахыг захисан ч бичиг баримтгүй үлдсэн. Гэхдээ монгол оюутнуудын тусламжтай гурван сар орчим явж байж эх орондоо ирэхэд байшинг хураасан байсан.  Өвөөг баривчилснаас хойш огт сураг гараагүй. Хожим нь хэлмэгдэгсдийг цагаатгах үеэр ОХУ-руу өвөөгийн талаар сураг тавьж захидал илгээхэд 1989 онд тус улсын прокурорын газраас   өвөөд маань 1937 онд  Японы тагнуул, ЗХУ-ын дайсан хэмээх ял тулгаж  арваннэгдүгээр сарын 26-нд цаазалсныг мэдсэн.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


“МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ӨРНӨДӨД ЯРЬДАГГҮЙ”

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалтай ярилцлаа.

– “Монголын эзэнт гүрний түүх” төсөл амжилттай хэрэгжиж, таван боть бүтээлээ хэвлүүллээ. Энэхүү таван ботийг ямар онол номыг барьж бүтээв гэдгээс яриагаа эхлүүлье?

-1990-ээд оноос өмнө Монголд Зөвлөлтийн Марксист түүх бичлэг хөгжиж ирсэн. Энэ үед Монголын эзэнт гүрний түүхийн судалгаа нэлээд урагш ахисан боловч зарим талаар хязгаарлагдмал, үзэл сурталжсан шинжтэй байв. Ерээд оны дараа социалист систем задарч, Марксизм онолын гол чиг хандлага байхаа больсон. Үүний дараа Өрнөдийн нийгмийн ухааны хувьслын онол орж ирсэн. Энэ онол нь эдүгээ бас нэлээд шүүмжлэгдэх болсон, үнэн хэрэг дээрээ Марксизм болон Өрнөдийн нийгмийн ухааны онол нь нийгмийн хувьслын онолоос салж хөгжсөн, хоёр чиглэл юм. Өрнөдийн нийгмийн хувьслын онолоор бол нүүдэлчид нь бүдүүлэг, соёл иргэншил бүтээдэггүй бөгөөд нүүдлийн мал аж ахуй хөгждөггүй, нүүдэлчдийн нийгэм нь овог аймгийн зохион байгуулалттай тул өөрийн жам ёсны хөгжлөөрөө төр улс байгуулдаггүй, харин суурин иргэншлээс зээлдэж авсан төртэй байдаг гэсэн загвар ойлголтыг буй болгожээ. Тиймээс марксизм, Өрнөдийн нийгмийн хувьслын онолын аль, аль нь Монголын нүүдэлчдийн нийгмийн түүхийг судлахад онол, арга зүйн хувьд учир дутагдалтай байсан.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


“ХҮҮХДҮҮД БУШХҮҮГИЙН ЭХНЭР ГЭЖ ИХ ШООЛДОГ БАЙСАН”

“News” агентлаг “Мартагдашгүй танил” булангийн энэ удаагийн зочноор үзэгчдийн сэтгэлд лусын хааны отгон охины дүрээр хоногшин үлдсэн Ц.Сайнсанааг урьж, ярилцлаа. 

Юуны өмнө цаг зав гарган бидэнтэй ярилцаж буй танд баярлалаа. Тантай ярилцах хүсэлт тавихад “Би хэвлэлд ярилцлага өгөх дуртай биш” гэж цааргалж байсан. Гэсэн ч хүсэлтийн минь зөвшөөрч, хүрэлцэн ирсэнд баяртай байна. Таныг МУИС-д олон жил ажиллаж байгаа гэж дуулсан?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд хэвлэлд ярилцлага өгөх дуртай хүн биш. Гэхдээ танай сайтын хүсэлтийг хүлээн авч, ярилцаж байгаадаа баяртай байна. Намайг Цэрэнчимэдийн Сайнсанаа гэдэг. Нөхөр, хоёр хүүтэй. Одоогоор хоёр ач хүүтэй. Нөхөр маань газар тариалангийн бизнес эрхэлдэг. Том хүү маань бизнесийн удирдлагаар мэргэшсэн бол бага хүү маань программ хангамжийн инженер мэргэжилтэй одоо хоёулаа хувийн хэвшилд ажиллаж байна.

Би сүүлийн 20 жил МУИС-д ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны асуудал хариуцан дипломатын үүрэг ажилд томилогдон ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Мөн МУИС-д ажиллахаасаа өмнө ОХУ-ын Москва хотын Улсын багшийн их сургуулийг физикч, астрофизикч мэргэжлээр төгсч ирээд, эх орондоо Улсын Багшийн их сургуульд физик, математикийн тэнхимд багшилж байлаа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


П.ОДГЭРЭЛ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ТӨСЛИЙН БОРЛУУЛАЛТЫГ ОНОЛООР БУС ТУРШЛАГААР ХИЙДЭГ

“Мэско Консалтинг” компанийн Захирал П.Одгэрэлтэй ярилцлаа.

–Мэско Консалтингаас зохион байгуулж буй үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан цогц сургалтыг зохион байгуулах болсон тухай яриагаа эхлэх үү?

-Зуучлалын компаниуд олон байгаа боловч төслийн борлуулалт буюу хотхон, хороолол, цогцолбороор нь онцгой эрхийн гэрээ хийж, борлуулалт хийсэн туршлагатай зуучлалын компани маш ховор байдаг. Манай компанийн нэр буюу “Мэско”-г хүмүүс сайн мэдэхгүй юм шиг хэрнээ өнгөрсөн хугацаанд манай хариуцан ажилласан төслүүдийг маш сайн мэддэг. Жишээлбэл, “Хан-Уул Тауэр, “Дөрвөн улирал” хотхон, “Сэлбэ” хотхон, “Морьтон Цогцолбор” “ Emerald Residence” гэх мэт. Учир нь бид тухайн төслийнхөө маркетинг, идэвхжүүлэлтийг л хийж ирсэн байдаг ба компаниа сурталчлах ажлыг хийж байсангүй. Төслийн борлуулалтыг амжилттай хийж ирсэн бидний туршлага ам дамжин, ажлын санал маш их ирдэг боловч хүн хүч хүрэлцэхгүй, өмнөх төслийн хугацаа дуусаагүйгээс ихэвчлэн татгалзах шаардлагатай болдог. Сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим барилгын компанийн саналаас татгалзсан. Хариуд нь тэр компаниуд биднийг “Сайн зуучлагчтай холбож өгөөч” гэдэг боловч төслийн борлуулалтын туршлагатай компани Монголд маш цөөн байна.

Тиймээс манай компанийн зүгээс ямар нэгэн хязгаарлалт хийлгүйгээр өөрсдийн  туршлагыг харамгүйгээр хуваалцаж салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж  байна. Сургалтаар соргог байж чадсан хүмүүс бидний туршлагыг сайн судалж чадвал орлогоо хангалттай нэмнэ.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-12 150.129.141.196

Байгаа шт. Энэ баацанхvv нэг барлаг нь юм.

Avatar

Зочин 2019-10-12 139.5.219.41

Erguu mal

Avatar

Kk 2019-10-12 106.132.81.2

s*** sheesenhuu

Avatar

Chi yaj medej baigaan 2019-10-12 43.242.243.73

Baigaa ch yumuu chi yaj medej baigaan

Avatar

Zaluu 2019-10-12 66.181.184.92

Ok

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж