Ираны газрын тос тээвэрлэгч хөлгийг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Ираны газрын тос тээвэрлэгч хөлгийг бөмбөгджээ

Ираны газрын тос тээвэрлэгч хөлгийг бөмбөгджээ

Саудын Арабын эргийн ойролцоо Улаан тэнгист хөвж явсан Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг өнөөдөр /2019.10.11/ хоёр удаа пуужингаар харвасан болохыг Тегеранаас мэдээллээ. Өмнө нь эх сурвалжууд Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг дээр дэлбэрэлт болсныг мэдээлж байв. Ираны төв телевизийн мэдээлснээр Саудын Арабын Жиддах хотын ойролцоо Ираны газрын тос тээвэрлэгч хөлгийг бөмбөгдсөнөөс Улаан тэнгист газрын тос асгарч байна гэжээ.

Одоогоор Саудын Арабын талаас ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байна. Түүнчлэн АНУ-ын тэнгисийн цэргийн тавдугаар флотын төлөөлөгч Пете Паганогоос хэргийг тодруулахад тодорхой мэдээлэлгүй байна хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Персийн булангийн ойролцоо газрын тосны хөлөг рүү Ираны талаас гал нээсэн гэж АНУ-ын албаныхан мэдээлж байв. Мөн Ираны талаас АНУ-ын цэргийн тагнуулын дроныг буудаж унагаасан гэж мэдээлсэн. Харин Ираны албаныхан эдгээр хэргийг үгүйсгэсэн юм.

АНУ нь Ирантай байгуулсан олон улсын цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээснээр хоёр орны хооронд зөрчил үүссэн билээ. Саудын Араб бол АНУ-ын ойрын холбоотон.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж