Туркийн зэвсэгт хүчнээс Сирид явуулж буй “Энх тайвны эх үүсвэр” ажиллагааны хүрээнд нийт 277 алан хядагчийг устгаснаа мэдэгдэв. Энэ тухай аравдугаар сарын 11-ний Баасан гаригт Туркийн Үндэсний батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Мөн тус мэдэгдэлд "Энх тайвны эх үүсвэр үйл ажиллагааны хүрээнд Курдистаны Ажилчны нам болон Ардын өөрийгөө хамгаалах хүчний 49 алан хядагчийг нэмж устгалаа. Ажиллагааны үеэр нийт 277 алан хядагчийг устгаад байна” хэмээн дурдсан байна.
Баасан гаригийн өглөө Туркийн Батлан хамгаалах яамнаас мөн Сирид үйл ажиллагаа явуулж буй Туркийн цэргийн алба хаагч амиа алдсан талаар мэдээлсэн билээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ