Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлийг шүүхээс буцаажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлийг шүүхээс буцаажээ

Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлийг шүүхээс буцаажээ

Улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд Улсын баяр наадам зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг өнгөрөгч есдүгээр сарын 19-нд буцаасан байна.

Улмаар шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг нэмж тодруулах шаардлагатай гэж буцаажээ. Ингэхдээ, Э.Оюунболд нь шүүхээс тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж тус шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Э.Оюунболдын бүрдүүлбэр хангагдсан бөгөөд шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа аж.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж