УИХ-ын даргатай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах талаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргатай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах талаар санал солилцлоо

УИХ-ын даргатай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах талаар санал солилцлоо

Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар “ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХИЙН ЭСРЭГ” нээлттэй сонсгол явуулсан. Тус нээлттэй сонсголд МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон бусад төлөөлөл оролцож, хүчирхийллийг бууруулахын тулд дараах 10 хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах талаарх саналаа хүргүүлсэн юм.

Санал хүргүүлсэн 10 хууль:

  1. Гэр бүлийн тухай хууль
  2. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль
  3. Зөрчлийн тухай хууль
  4. Боловсролын тухай хууль
  5. Эрүүл мэндийн тухай хууль
  6. Хөдөлмөрийн тухай хууль
  7. Эрүүгийн хууль
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
  9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль
  10. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /архины хэрэглээг багасгаж, архи, согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис/

Сүүлийн жилүүдэд бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдсэн судалгаа байна. Тухайлбал, 2019 оны эхний долоон сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 464 бүртгэгдсэний 354 нь хүчиндэх гэмт хэрэг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өсжээ. Иймд МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, хүчирхийллийг бууруулахын тулд санал хүргүүлсэн дээрх 9 хуулийг энэ намрын чуулганаар яаралтай хэлэлцүүлж, батлуулах талаар уламжиллаа. УИХ-ын дарга МЭХ-ны хүчирхийллийг бууруулах чиглэлээр санаачлан хийж, хэрэгжүүлж буй бүхий л ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

2016-2018 онд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн наян хавтаст хэрэгт хийсэн судалгаанаас харахад насанд хүрээгүй хохирогчийн 40 хувь нь огт өмгөөлөгч аваагүй, мөн 93 хувь нь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ аваагүй байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах, сэтгэл санаа болон бие махбодийн хохирлыг нь нөхөн сэргээх эмчилгээний зардал нь хохирогчийн нас, гэмтлийн байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Тиймээс МЭХ "Хамтдаа хамгаалъя" хөдөлгөөний хүрээнд "Ирээдүйнхээ төлөө нэгдэж" бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг нөхөн сэргээх эмчилгээнд зориулж хандивын аян эхлүүлсэн. Мөн Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу 10-р сарын 11-нд Сүхбаатарын талбайд Хамтдаа Хамгаалъя тайван цуглааныг зохион байгуулах гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж