ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал он гарсаар эхний 9 сарын байдлаар нийт 1340 иргэнд сэргээн засах, сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлээд байна.

Үүний 60 гаруй хувь нь буюу 839 нь Онцгой байдлын алба хаагч, 76 нь алба хаагчдын ар гэр, 206 нь иргэд, 219 нь ахмад настнууд байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын 839 алба хаагчаас 121 нь ой, хээрийн түймэрт үүрэг гүйцэтгэсэн 718 нь төв, орон нутгийн алба хаагчид байгаа юм.

Нийт 839 нь Онцгой байдлын алба хаагчдаас Нийслэлийн хүрээний алба хаагчид 492, орон нутгийн алба хаагчид 347 байна гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.
