Карлсберг шар айргаа цаасан лонхонд савлана

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Карлсберг шар айргаа цаасан лонхонд савлана

Карлсберг шар айргаа цаасан лонхонд савлана

Данийн шар айраг үйлдвэрлэгч компани пүрэв гаригт /2019.10.10/ байгальд ээлтэй нэг нь гадуураа дахин боловсруулсан РЕТ хуванцар хальстай, нөгөө нь тусгай доторлогоотой хоёр төрлийн цаасан лонх танилцууллаа.

"Эдгээр лонхнууд одоо туршилтын явцдаа байгаа бөгөөд байгальд шингэх, үйлдвэрлэх өртөг гээд олон талаараа шилэн лонх болон хөнгөн цагаан лаазнаас давуу талтай бөгөөд дэлхийн дулаарлыг багасгахад өндөр ач холбогдолтой" гэж Карлсбергийн хөгжүүлэлт хариуцсан ерөнхий захирал Мириам Шинглтон ярилаа.

Карлсберг 2015 оноос хойш энэхүү шинэ лонх дээрээ ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй худалдаанд гаргахаа хэллээ. Энэхүү судалгааг удаашруулж байгаа гол асуудал нь шинэ төрлийн уг лонх шар айргийн амтанд нөлөөлөх эсэх болон хадгалах хугацаа зэргийг нарийн судалж байгаад оршиж байна.

Мөн уг ажилд Абсолют, Кока Кола, Лореал тэргүүтэй бусад компаниуд нэгдэж судалгаа, хөгжүүлэлтэд хамтарч ажиллаж байгаа гэнэ.

Шинглтон Карлсберг ийнхүү байгаль орчинд санаа тавьж байгаа ганц компани биш. Юнилевр саван шиг шампунь, хулсан сойз, картонон савлагаа гээд олон зүйл хийсэн, Пэпси, Кока кола хоёр цэвэр усыг хуванцар саванд биш лаазанд савлахаар төлөвлөсөн, Адидас дахин боловсруулагддаг гутал бүтээж байгаа, Проктер& Гамбл дахин савладаг Олэй чийгшүүлэгч туршиж байна гэдгийг онцолж байна.

Мөн Карлсберг өнгөрсөн жил ихэнхдээ далайд хаягдаж амьтдын амьдралд гай болж дуусдаг багц шар айргийн холбоос хуванцрыг ашиглахаа больж багц шар айргаа хооронд нь нааж худалддаг болжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: edition.cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж