Японы эзэн хааныг залах ёслолд Мун Жэ Ин оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Японы эзэн хааныг залах ёслолд Мун Жэ Ин оролцохгүй

Японы эзэн хааныг залах ёслолд Мун Жэ Ин оролцохгүй

Японы эзэн хаан Нарухитог суудалд залах ёслол аравдугаар сарын 22-нд болно. Тэгвэл уг ёслолд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин оролцохгүй гэдгийг Хөх ордноос мэдэгджээ.

Мун Жэ Иний оронд Өмнөд Солонгосын Ерөнхий сайд И Наг Ён уг оролцож магадгүй гэх таамаг байна. Гэхдээ Өмнөд Солонгосын талаас Японы эзэн хааныг залах ёслолд оролцох төлөөлөгчдийн нэрсийг одоо болтол Токиод мэдэгдээгүй байгаа аж.

Японы хэвлэлд мэдээлснээр ёслолын үеэр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 50 гаруй орны хүндэт зочдыг хүлээн авч уулзахаар товложээ. Түүнчлэн тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхий сайдтай ганцаарчилж уулзах хүсэлтэй байгаа аж.

Өмнө нь Мун Жэ Иний зөвлөх нь мэдэгдэхдээ Японы эзэн хааныг залах ёслолтой холбогдуулан хоёр орны хооронд өрнөж буй зөрчлийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргана гэж найдаж байна гэсэн байв. Гэвч Японы талаас ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй аж.

Японы талаас өнгөрсөн долдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын эсрэг экспортоо хумих арга хэмжээ авснаар хоёр орны хооронд худалдааны зөрчил эхэлсэн юм. Хариуд нь Өмнөд Солонгосын иргэд Японы бараа бүтээгдэхүүнээс татгалзах хөдөлгөөн өрнүүлэх болжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын Засгийн газраас ирэх арваннэгдүгээр сард хугацаа нь дуусах цэргийн мэдээлэл солилцох гэрээг сунгахгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Японы Засгийн газраас дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхэлсэн Өмнөд Солонгосын иргэдэд нэмж нөхөн төлбөр өгөхгүй гэсэн байр суурийг барьж байна. Харин Өмнөд Солонгосын шүүхээс албадан хөдөлмөр эрхэлж, бэлгийн мөлжлөгт өртсөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан Японы автомашин үйлдвэрлэгч корпорациудын эсрэг нөхөн төлбөр олгуулах шийдвэр гаргасан юм.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж