Ходоодоо хайрладаггүй хайнга зангаас болж алтан амиа алдаж байна | News.MN

Ходоодоо хайрладаггүй хайнга зангаас болж алтан амиа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Ходоодоо хайрладаггүй хайнга зангаас болж алтан амиа алдаж байна

Ходоодоо хайрладаггүй хайнга зангаас болж алтан амиа алдаж байна

Улсын болон хувийн эмнэлгийн дурангийн эмч, мэргэжилтнүүд “Хоол боловсруулах замын дурангийн оношлогоо, эмчилгээ” сэдвийн дор өнөөдөр /2019.10.11/ чуулж байна.

Монголчууд хоол боловсруулах замын хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа харамсалтай үзүүлэлт байна. Амьдралын хэв маяг, уламжлалт хоол, хүнсний хэрэглээ, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг сул зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж буй. Эл өвчлөлийг “даврааж” буй хамгийн гол хүчин зүйл нь монголчууд ходоодоо хайрладаггүйгээс болдог гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна.

ҮЛДЭГДЭЛ ХООЛОО ХАЯЖ ЧАДДАГГҮЙ НЬ ХОДООДНЫ ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААН БОЛДОГ

Багануур дүүргийн Хоол боловсруулах эрхтний дурангийн эмч Г.МӨНХГЭРЭЛ: 

-Багануур дүүрэгт 2018 онд ходоодны дурангийн оношилгооны төв нээгдсэн. Жил гаруйн хугацаанд оношилгоо хийгдэж байна. Ачаалал ихтэй байдаг. Мэргэжлийн нэг эмч, ганц төхөөрөмжтэй учраас ажлын ачаалал их байдаг. Ходоодны хорт хавдар, элэгний хавдрын өвчлөл, эл өвчний шалтгаант нас баралт өндөр байна. Хоол боловсруулах замын өвчлөл, улаан хоолой, ходоодны шарх, үрэвслийг илрүүлэхэд дурангийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Зөв оношилгоог хийснээр өвчин нь эрт үедээ оношлогдох ёстой. Бидний хувьд илүү суралцах нь чухал байгаа. Гэхдээ иргэдийн дунд ходоодны шарх, 12 нугалаа бүдүүн гэдэсний шархтай байх нь түгээмэл. Ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдар хожуу шатандаа илэрч байна. Энэ нь монголчууд ходоодоо хайрладаггүйтэй холбоотой. Дуусаагүй, хоносон хоолоо хаяхаас хайрлаж иддэг, цадсан ч хоолоо бараагүй бол хаялгүй иддэгээс болж ходоод, улаан хоолой шархалдаг. Үлдэгдэл хоолоо хаяж сурах хэрэгтэй. Ер нь ходоод улаан хоолойн өвчлөлийн үед элэгнээс илүү зовиур илэрдэг. Цээж гашуун оргих, гэдэс дүүрэх, цанхайх, хоол шингэхгүй зовуурь илэрвэл эмчид үзүүлж дурандуулах ёстой. Гэвч иргэд зовууриа тоохгүй, эмнэлэгт үзүүлдэггүй. Эцэст нь өвчнөө тэсвэрлэхгүй болсон үедээ л эмчид хандаж, өвчнөө хүндрүүлж байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал нь хеликобактер, буруу хооллолтоос үүдсэн ходоодны шарх, хавдрын өвчлөл залуужиж байна.

МОНГОЛЧУУД ХОДООДОО ХАЙРЛАДАГГҮЙ

Хоол боловсруулах эрхтний дурангийн Зөвлөх эмч ЦЭРЭНЛХАМ: 

-Монгол Улсад ходоодны дуран оношилгооны анхны дөрвөн эмэгтэй байсны нэг нь би. Хавдар судлалын үндэсний төвд дурангийн эмчээр 30 гаруй жил ажилласан. Төмөр дурангаас эхлээд уян дуран дээр ажиллаж байлаа. Одоогоос 30 жилийн өмнө улаан хоолой, ходоодны шарх, хавдрын өвчлөл монголчуудын дунд их, манай эмнэлэг их ачаалалтай байсан. Өнөөдөр ходоодны хорт хавдар, энэ өвчний шалтгаант нас баралт илүү ихэссэн байна. Ялангуяа өвчлөл залуужиж байгаад миний санаа чилдэг. Монголчууд ходоодоо хайрладаггүй. Хайрлаж чадахгүй байна. Хэдийгээр одоо эко бүтээгдэхүүн гэж ярих болсон ч ходоодонд сөргөөр нөлөөлөх сүлжээний эм бүтээгдэхүүн хэрэглэх, буруу хооллолт, хоолны дэглэм барьдаггүй, мах их хэрэглэх зэрэг олон хүчин зүйлсээс болж улаан хоолой, ходоодны хорт хавдрын өвчлөл ихэсч байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол зүйл нь эрт үеийн илрүүлэг. Өвчнийг эрт илрүүлэхэд тоног төхөөрөмж чухал боловч өнөөдрийг хүртэл дутагдалтай байна. Орон нутагт ч хүрэлцдэггүй.

ӨВЧНИЙ ХОЖУУ ҮЕД ЭМНЭЛЭГТ ХАНДАХАД АРГА ХЭМЖЭЭ АВАХАД НЭГЭНТ ОРОЙТСОН БАЙДАГ

ХСҮТ-ийн Дурангийн мэс заслын тасгийн эрхлэгч, Их эмч  Ж.ОЮУНЧИМЭГ: 

Сүүлийн жилүүдэд дурангийн оношилгоо техникийн тоног төхөөрөмж сайжирсан. Дурангийн аппаратын гэрэл тод болсон, дэлгэцүүдийн нягтаршил сайжирснаар ходоодны салстуудад буй жижиг өөрчлөлтүүдийг дэлгэцэн дээр томруулж хардаг,ажиллахад хялбар болсон. Заримдаа оношилгооны үед цус алдах эрсдэл өндөр байх нь ч бий. Энэ нь тухайн өвчнөө хүндрүүлж, хавдрын оройтсон шатандаа эмнэлэгт хандаж буй иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хайнга зан, буруу хооллолтоос шалтгаалж байна. Өвчнөө хүндэрсэн хойно эмнэлэгт хандахад арга хэмжээ авахад оройтсон байдаг учраас эрт үед үзлэг оношилгоонд хамрагдах нь чухал байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2019-10-11 68.100.237.110

Болдсайхан зурхний эмч. Дотрийн эмч биш шуу..

Avatar

Эмч 2019-10-11 150.129.143.101

Зүрхний мэс засалч, Дотрын Их Эмч гэж явдаг юмаа.

Avatar

Би 2019-10-11 64.119.20.186

Болдсайхан гэнэ үү нэг эмч болохоор хоолноос болж ходоод өвддөггүй гээд баых юм.Аль нь үнэн юм бэ.Би бол,хүн амьтан ялгаагүй,идэшнээсээ л болж өвчиллөг үхлэг гэж боддог.

Avatar

Zochin 2019-10-11 67.81.189.74

Barag buh Mongol hun hodoodnii horhoitoi b.dag ni Hodoodnii omon uu uusgedeg,iimd otgonoor shinjlen tuulga em uulgaj tseverluul,horhoitoi bol bol hodood emchluuleed nemergui

Avatar

Зочин 2019-10-11 203.169.49.125

Харин тэр элдэв эко нэртэй хулхи хоол хүнс л хүмүүсийг өвчлүүлж байна. Хяндаг газруудын хүчин чадал нь хүрдэггүй юм бол тийм сүлжээ оруулж ирэхийг нь хорих хэрэгтэй.

Avatar

иргэн 2019-10-11 202.179.26.211

манай Монголчууд ходоодоо Хогийн сав болгочихсон ш дээ, Аль тааралдснаа Гахай шиг юу хамаагүй Ходоодруугаа чихэж л байдаг, Наад зах нь л гэхэд KFC идээд Хордлого аваад байнаа гээд шуугиад байхад Үр хүүхдээ дагуулж очиж идээд л Хордлого авч Ходоодоо хордуулж байгаа Улсыг яалтай ч билээ дээ, Манайхан хэтэрхий Хэнэггүйгээсээ болж л Өвдөцгөөж үхэцгээж байгаа ш дээ,

Avatar

Bitgii hudlaa munhruulaad bai 2019-10-11 66.181.161.57

Uldegdel honoson hool ene ter hamaagui. Bi gadaadad restaurant-d ajilladag. 2 honoson beef stew, curry geed l PR hiij baigaad zardag. Dunguj hiisen hoolnoos honoson hool ni iluu amttai baidag geed humuus ni harin ch stew curry g.m. hoolnuudaa 2-3 honuulj baigaad iddeg. Honoson uldsen hool muu baisan bol Japanchuud yagaad urt nasaldgiim. Hodood gedesnii uvchlult bol Mongolchuudiin zambaraagui hoollolt ba arhidalttai holbootoi.

Avatar

Gerelee 2019-10-11 202.131.225.150

Оношилж байгаа нь гээд улам хүндрүүлдэг гэсэн шдээ тэр дурандалт гэдэг чинь. Тэгээд замы нь шулуутгадаг гэсэн гэж сонсож байсан юм байнаа.. Тэгээд болж өгвөл дурандуулахгүй харагдчих тийм сайн аппарат байдаг юм уу үгүй юмуу судлах хэрэгтэй байна даа.

Avatar

Tr 2019-10-11 66.181.184.171

Лам багшаа бараадсан нь дээр байх аа. Мэдлэг боловсрол түй ч байхгүй, ямар ч асуудалд ажиг сургаар ханддаг тань мэтийн оркууд тун ч их юм даа. Та нар эртхэн шиг үхэж үрэгдээд энэ үндэстэн цэвэр болоосой. Захих нэг юм бол багахан шиг үржиж үзээрэй дээ, ард чинь өөрийн чинь төрүүлсэн баахан орк үлдээд бусдад дараа болоод түвэг цаашаа.

Avatar

Teneg 2019-10-11 103.229.121.99

Ork

Avatar

Бат 2019-10-11 64.119.20.7

Олон дурандуулах тийм сайн зүйл биш. Одоо чинь шууд залгидаг эм шиг жижигхэн дуран гарцан шүү дээ. Гол нь өртөг өндөр.

Avatar

Зочин 2019-10-11 2.136.17.240

Өлөндүү явах хамгийн эрүүл байхын үндэс юм шүү.өлөн гэдэг нь өлсгөлөн гэсэн үг биш шүү дээ.хоол идэхдээ цадталаа биш өлөө дараад л зогсчих хэрэгтэй.архиа монголчууд болих хэрэгтэй байна.европчууд гэхэд архи уугаад согтуураад байгаа эм эр бараг байхгүй.

Avatar

ыыыы 2019-10-11 202.131.242.154

Хоолоо үлдээх биш тааруулж хийх, авах хэрэгтэй. Тэрнээс хоолны хог гаргана гэдэг бол сайн зүйл биш

Avatar

Ховдог 2019-10-11 192.42.116.20

Хайнга биш ховдог зан л даа гахай шиг таарсан бүрээ мэрж явдаг

Avatar

Tr 2019-10-11 66.181.184.171

"Уламжлалт хоол хүнсэндээ үхээгүй юм, цаашдаа ч идэх болно, олон юм бүү донгос" гэсэн хүмүүс интернэтээр дүүрэн. Хохь чинээ гэе дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж