“Харанга” хамтлагийн музей байгуулна | News.MN

“Харанга” хамтлагийн музей байгуулна

“Харанга” хамтлагийн музей байгуулна

“Харанга” хамтлагийн музей байгуулна

“Харанга” хамтлагийн 1991 оны “Дэлхий ертөнц” тоглолтод өмсч байсан савхин хүрэм, хантааз, солиалист орнуудаас худалдан авч байсан бөмбөр, гарны бугуйвч, 1989 оны “Амьдрал” концертын хувцас гээд “Харанга” хамтлагийн түүх өгүүлэх хувцас хэрэгсэл олны сонирхлыг татна. Тэр дунд цагаан сувдан шигтгээтэй түрийтэй гоёмсог гутал бол “Харанга“-ын Чукагийнх. Тэрбээр “Богдын хатан, Харангын Чука хоёр сувдан гуталтай” хэмээн хошигнон ярих нь олныг баясгаад авав.

Ийн “Харанга” хамтлагийн тоглолтын хэвлэлийн бага хурал дээр санамсаргүйгээр ярилцсан яриа өнөөдөр /2019.10.11/ биелэлээ олж, “Сэнгэраги арт галерейд  тэдний 30 жилийн ойн үзэсгэлэн нээлтээ хийсэн нь энэ.

Үзэсгэлэнгийн танхимаас бүхэлдээ “Харанга” хамтлагийн дуунууд эгшиглэх шиг. Хамтлагийн уран бүтээлч болгоныг хөгжмийн эгшиг, дуу хууртай нь 10 гаруй зураач амилуулж, олны хүртээл болгосон байна.

“ХАРАНГА” ХАМТЛАГИЙН МУЗЕЙ БАЙГУУЛНА

“Бид хувь хувьдаа өөрсдийнхөө зураг, хувцас, хэрэгсэлийг хадгалдаг байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ өөрсдийн хадгалж буй зүйлээ нэгтгэн хүмүүст сонирхуулж байна. Зарим нь он цагийн эрхээр гээгдэж алга болсон ч зүйл байгаа. Хамтлагийн үзэсгэлэнд бидний эдэлж хэрэглэж байсан зүйлсийн 60 орчим хувийг дэлгэсэн. Цаашдаа бас “Харанга” хамтлагийн музей байгуулах бодолтой байгаа” талаараа тус хамтлагийн гоцлол гитарчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай ярьсан юм. Нөхөрлөлдөө бас стильдээ, рок хөгжимдөө үнэнч тэрбээр 1986 оноос хойш урт үсээр гоёж байгаа гэдгээ сонирхуулсан юм.

“БӨМБӨРЧИН ПҮҮЖЭЭ АХ БОЛ ХАМТЛАГИЙНХАА ЦОХИЛОХ ЗҮРХ НЬ”

Залуу зураач Б.Отгонтүвдэн “Одоогоос дөрвөн жилийн өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотод Х.Лхагвасүрэн анх маань ирж танилцаж байлаа. Тэр цагаас хойш сайхан ах дүүгийн холбоотой байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд тэр үедээ уулзаж, судалбар зургаар авч байсан зургаар хөргийг нь зурлаа. Мэдээж хөргийг нь зурахын тулд тухайн хүний зан характер, арьсны өнгө, бүхий л зүйлийг илэрхийлэх ёстой. Тэр утгаараа зурж буй хүнээ мэдэх хэрэгтэй. Миний хувьд Лхагваа ахыгаа сайн мэддэг учраас зурахад илүү дөхөм байсан” тухайгаа ярилаа.

Харин чөлөөт уран бүтээлч М.Болортуяа “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн хөргийг зуржээ. Тэрбээр бүтээлээ тайлбарлахдаа “Бөмбөрчин Пүүжээ ах бол хамтлагийнхаа цохилох зүрх нь юм. Хөрөг зургаа зурахын өмнө Пүүжээ ахтайгаа уулзаж, ярилцаад дотоод ертөнцийг нь мэдрэхийг хичээсэн. Би бөмбөр хөгжимд их дуртай. Бөмбөр хөгжмийн чимээ, аялгуугүйгээр “Харанга” хамтлагийг төсөөлөхөд бэрх шүү дээ. Тиймээс хөргөө зурахдаа тэнгэрийн одтой зүйрлүүлж зурсан” гэсэн юм.

“ХАРАНГА” ХАМТЛАГ МОНГОЛД АНХ УДАА ХАМТЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ

“Харанга” хамтлагийн 30 жилийн ой болж байна. Энэ бол жирийн нэг хамтлагийн ой биш. Тэд бол Монголын рок поп хөгжмийн амьд домог. “Харанга” гэдэг нэрээрээ 30 жил болж байгаа боловч “Соёмбо”-оос эхлэн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс эхлэн үүсгэн байгуулагдсан цаг хугацааг нь тоолбол 40 хэдэн жил бүрэлдэхүүнээ өөрчлөлгүй, хамтдаа уран бүтээлээ хийж буй хамтлаг өнөөдөр байхгүй. Бас дэлхийд ч гэсэн ховор гэдгийг хэлмээр байна. “Харанга”-ын баяр бол монголын ард түмний баяр. Монголын уран бүтээлчдийг зурсан зураг дунд “Харанга” хамтлагийн зураг маш их байсан. Тэгэхээр би “Харанга” монголын рок поп ертөнцийн амин сүнс нь юм байна гэж ойлгож, бахархаж явлаа. Энэ түүхт 30 жилийн ойд зориулан монголын дүрслэх урлагийн уран бүтээлчид хамтран уран бүтээлээ бэлэг барьж байна. Өмнө нь Монголд хамтлагийн үзэсгэлэн гарч байсныг үзэж байгаагүй байх. Энэ бол анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог” гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр гуай яриандаа онцлон хэлж байв.

“ХАРАНГА” ХАМТЛАГИЙНХАН БҮГДЭЭРЭЭ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИД”

Тэдний үзэсгэлэнгийн нээлтэд Монголын рок попын томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирж, чин сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэлээ. Тэдний нэг бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав юм. Тэрбээр “Харанга” хамтлагийн 30 жилийн үзэсгэлэнг зохион байгуулсан найзууддаа баярлаж байна. Баяр хүргэе. “Харанга” хамтлаг оршин тогтноод 30 жил болж байгаа ч хувь уран бүтээлчийн хувьд бүгдээрээ 40-50 жил монголын рок поп хөгжмийн ертөнцөд уран бүтээл туурвисан уран бүтээлчид байгаа. Тэд бүгдээрээ хөгжмийн зохиолчид. Бүгдээрээ дуулна, хөгжмийн найруулга хийнэ, дууны шүлгээ бичнэ. Ийм хамтлаг Монголд байхгүй. Та нар маань Монголын орчин үеийн хөгжмийг тодоор бичсэн уран бүтээлчид юм. Цаашдаа улам олон жил хамтдаа байгаарай гэж хүсэн ерөөе” гэв.

Алс хол хүний нутагт
Ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ
Таныг тэнгэрийн нартай хамт
Талын цэцэгстэй хамт
Галибуун нутагтайгаа зүүдэллээ
хэмээн тэдний “Манан” дууг дуучин Г.Тэнүүн коверлон дуулж, цугласан олны сэтгэлийг хөдөлгөж байлаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр тэдний зурагтай мэндчилгээ, наалт, түлхүүрийн оосор гэх мэт бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж байсан нь эрэлт ихтэй байв.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-11 202.9.43.97

балхжав үнэхээр баба

Avatar

Зочин 2019-10-11 43.228.131.63

Дуунуудыг нь таанууд шүлсээ үсчүүлээд л дуулдаг шт.Битгий мэдэн будилж бай.

Avatar

zochin 2019-10-11 122.201.22.62

ZA YARSHIGDAA . BI CH GESEN UURIIN MUZEYG BAYGUULIYA

Avatar

Зочин 2019-10-11 122.201.22.62

YARSHIGDAA > YUM BOLGOND MUZEY KHEREGTEY BOL BI CH UURIIN MUZEYG BAYGUULIYA

Avatar

иогэн 2019-10-11 103.57.93.66

хөгжмийн зохиолчид бишээ ая зохиогчид гээч

Avatar

zochin 2019-10-11 202.126.88.231

iim hamtlag has a bdag yum be

Avatar

Za tegeel soliorood ughiin 2019-10-11 203.91.118.69

Yasan gej muzei baiguulkaad baigaan, yadaj Hu shig delhiid tanigdchaad tegj yariach, usvur uyed muu ulger duurial bolson muusain har tamhichidaa,

Avatar

Зочин 2019-10-11 202.9.43.97

өөрсөд-д нь л зугаатай дурсгалтай байх, бусдаар бол ч мэдэхгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж