Н.Анхбаяр Эрдэнэт үйлдвэрт хоёрхон удаа "шахаа" хийсэн

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Н.Анхбаяр Эрдэнэт үйлдвэрт хоёрхон удаа "шахаа" хийсэн

Н.Анхбаяр Эрдэнэт үйлдвэрт хоёрхон удаа "шахаа" хийсэн

Гадаад харилцааны яамнаас гаднын хэд хэдэн улс оронд Элчин сайд, Консул томилохоор яригдаж буй. Энэ дунд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр цаг үеийн зарим асуултад хариулт өгчээ.

Ингэхдээ тэрбээр, Би дипломат албанд 2006 оноос хойш 10 гаруй жил ажиллаж байна. Төрийн алба болон төрийн албаны хуулиар шаардлага хангаад ажиллаж байгаа хүн. Аавын нөлөө байхгүй. Олон жилийн өмнөх явдал. Зөндөө ярьсан. Гэхдээ одоо бодоход ёс зүйгүй үйлдэл гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Би тийм олон удаа хийгээгүй ээ. 2-3 удаа л хийсэн. Тухайн үед би төрийн албанд байгаагүй. Хөдөлгүүр нийлүүлсэн. Хэвлэл дээр гараад байгаа шиг өндөр үнийн дүнтэй биш, хоёр удаагийн нийлүүлэлтээр 400 гаруй мянган ам.долларын худалдан авах ажиллагаа байсан. Манай аавын хийж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор янз бүрийн үндэслэлгүй мэдээлэл гардаг. Би шүүхэд хандсан гэжээ.

Түүний Эрдэнэт үйлдвэрт хийсэн "шахаа" нь ердөө л хоёрхон удаагийн үйлдэл төдийгүй, мөнгөн дүнгийн хувьд ч бага дүнтэй гэж тайлбарлажээ. Мөн "шахаа" хийх үедээ төрийн албанд ажиллаж байгаагүй, аав нь нөлөөлсөн эсэхэд аав маань өөрөө хариултаа өгсөн гэсэн тайлбарыг өгөв. Харин Ц.Нямдорж сайдын хувьд "шахаа" хийхэд нь утсаар л ярьж тусалсан гэдэг.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж