Мьянмарт 21 рохинжа үндэстнийг хүүхдүүдийнх нь хамт хорьжээ | News.MN

Мьянмарт 21 рохинжа үндэстнийг хүүхдүүдийнх нь хамт хорьжээ

Мьянмарт 21 рохинжа үндэстнийг хүүхдүүдийнх нь хамт хорьжээ

Мьянмарт 21 рохинжа үндэстнийг хүүхдүүдийнх нь хамт хорьжээ

Мьянмарын баруун Ракхайн мужаас Янгон руу зорчихыг завдсан хэргээр баривчлагдсан 30 рохинжа үндэстэн (лалын шашинт голдуу шашны цөөнх)-ий дотор таван настай хүүхэд байгаа ажээ.

Хүний эрхийн “Human Rights Watch” байгууллагаас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт 21 рохинжа үндэстэнд дээрх шалтгаанаар хоёр жилийн хорих ял оноож, шоронд хорьсон байна. Тус улсын эрх баригчдын мэдээлж буйгаар, найман хүүхдийг Янгон дахь “сургалтын төв” рүү шилжүүлжээ.

“Human Rights Watch”-ын Азийг хариуцсан захирал Брэд Адамс "Эдгээр эрэгтэй, эмэгтэй, хүүхэд нийлсэн 30 хүн олон жилийн турш өдөр тутмын харгис хэрцгий амьдралаасаа ангижрах оролдлого хийснийхээ төлөө ийнхүү шийтгүүлж байна" хэмээн хэлсэн байна.

2017 оны сүүлээр цэргийнхний үйлдсэн аллага, хүчирхийллийн улмаас Ракхейн мужид 600 мянган рохинжа үндэстэн үлдэж, хүн амынх нь талаас илүү хувь хил даван Бангладеш руу дүрвэжээ.

НҮБ-ын шинжээчид Мьянмарын генералуудыг рохинжа үндэстнүүд дунд геноцид хийсэн хэргээр шүүхэд татахыг уриалсан байна. Лалын шашинтан голдуу рохинжа үндэстнүүд нь 2012 онд нийтийн үймээн самууны дараа гэр орноосоо дайжиж, нөөц хуаранд амьдарч байсан бөгөөд хэдэн арван мянгааараа Ракхейн мужийг орхихыг завдсан хэргээр байнга баривчлагддаг ажээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж