М.Намуун медалийн төлөө тулаанд ялагдлаа | News.MN

М.Намуун медалийн төлөө тулаанд ялагдлаа

М.Намуун медалийн төлөө тулаанд ялагдлаа

М.Намуун медалийн төлөө тулаанд ялагдлаа

ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх тэмцээн Монголын баг, тамирчдын хувьд өндөрлөлөө. Манай улсаас долоон боксчноос ганцаараа медалийн төлөө тулалдахаар шалгаран үлдээд байсан 60 кг-ийн жингийн Монхорын Намуун БНХАУ-ын Ван Цүнд 0:5( 26:30,27:30, 27:30, 26:30,27:30) оноогоор хожигдлоо. БНХАУ-ын тамирчин маш хүчтэй цохилттой, М.Намууныг нэгдүгээр болон хоёрдугаар раундын төгсгөлд хоёр ч удаа накдаунд оруулж, тоолуулсан.

М.Намуун хэдийгээр тун дайчин тоглосон ч Ван Цүнг үнэхээр баралгүй хожигдлоо. ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд маргааш /2019.10.12/ аваргын төлөө тулаанууд нөгөөдөр болох юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бажа 2019-10-11 203.91.115.39

Үнэхээр сайн Хятад байна аа харин эмэгтэй хүн мөнүү гэмээр байлаав Хятадууд зарим эмэгтэй спортын төрлүүддээ эрэгтэй тамирчныг эмэгтэйлэг болгох, генийн өөрчлөлт хийх, хүйсийг нь солих гээд есөн шидийн буруу бусармаг зүйл хийж байдаг, тэгж байгаад баригдсан жишээ баримт фактууд байнга гаргадаг болсон шүү анхааралдаа авч шалгуулж нотлуулахад гэмгүй болоод байгаа

Avatar

Boks 2019-10-11 66.181.161.107

Emegtei boks xytad sain ldaa.ebrop xvvxnvvd boks togloxgvi l dee.enetxeg xytad xoid solongos zereg ulsin emegteichvvd xicherllej baina

Avatar

Зочин 2019-10-11 202.9.43.115

Хятадад зодуулдаг цаг иржээ. Цагтаа манай боксчид хятадуудыг нам цохидог байсан. Сургалт бэлтгэлээ яаж хийгээд байна даа

Avatar

Зочин 2019-10-11 66.181.190.159

emegtei hyatad ugaasa sain manai ohiduud hyatadiig zoddog bsn gej yostoi sanahguum bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж