М.Намуун медалийн төлөө тулаанд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

М.Намуун медалийн төлөө тулаанд ялагдлаа

М.Намуун медалийн төлөө тулаанд ялагдлаа

ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх тэмцээн Монголын баг, тамирчдын хувьд өндөрлөлөө. Манай улсаас долоон боксчноос ганцаараа медалийн төлөө тулалдахаар шалгаран үлдээд байсан 60 кг-ийн жингийн Монхорын Намуун БНХАУ-ын Ван Цүнд 0:5( 26:30,27:30, 27:30, 26:30,27:30) оноогоор хожигдлоо. БНХАУ-ын тамирчин маш хүчтэй цохилттой, М.Намууныг нэгдүгээр болон хоёрдугаар раундын төгсгөлд хоёр ч удаа накдаунд оруулж, тоолуулсан.

М.Намуун хэдийгээр тун дайчин тоглосон ч Ван Цүнг үнэхээр баралгүй хожигдлоо. ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд маргааш /2019.10.12/ аваргын төлөө тулаанууд нөгөөдөр болох юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж