Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэв | News.MN

Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэв

Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэв

Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэв

Шинэчлэлийн Засгийн газрын үед юм даг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн долоо хоног бүр хийдэг 30 минутын мэдээллийн үеэр нэгэн сэтгүүлч түүнээс “ФАФТ”-ийн сануулга буюу “Хар жагсаалт”-ын эсрэг Монголын Засгийн газар ямар арга хэмжээ авч байгааг асуухад “ФАФТ гэж юу юм бэ, би мэдэхгүй” хэмээн хариулж, танхимд суугаа сэтгүүлчид нирхийтэл инээлдэж байсан нь тавхан жилийн өмнөх явдал.

2014 оны үед Монгол Улс  “хар жагсаалт”-ад орох эрсдэл нүүрлэж, үүний аюулыг улстөрчид огтоос мэддэггүй байв. Ямар сайндаа л Ерөнхий сайд нь “ФАФТ гэж ямар байгууллага байдаг юм” хэмээн наргиж суух вэ дээ.

Одоо саарал жагсаалтад орвол Монгол Улсад санхүүгийн ямар эрсдэл нүүрлэх талаар манай Төрийн ордныхон бага зэрэг ойлголтой болсон биз. ФАФТ нь бохир мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн байгууллага. Тус байгууллага тун удахгүй Монгол саарал улс мөн эсэхийг зарлана. Энэ шийдвэр ирэх Мягмар гаригт Парист гарна.

Монгол гэнэтхэн “саарал жагсаалт”-тай нүүр тулчихсан юм биш. Бүр 2006 оноос хяналтад орж, “эрсдэлтэй”-д тооцогдож ирсэн. Монголын төр засгийн удирдлагуудад бохир мөнгө, санхүүгийн гэмт хэрэгтэйгээ тэмцээч ээ гэж удаа дараа сануулсан. Бүр сүүлдээ хугацаат үүрэг өгсөн нь энэ.

УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг нэг өдрийн дотор анхны болон эцсийн хэлэлцүүлгийг нь хийж, 28 гишүүн “харанхуйгаар” баталсан нь саарал жагсаалттай холбоотой.  

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Монголбанк, СЗХ, Сангийн яам, цагдаа, тагнуулынхан өнгөрсөн сард Тайландад очиж, ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллагад тайлангаа тавиад ирсэн байдаг. Амжилт ерөнхийдөө тааруухан. Тааруухан дүн авахад хүрсэн нэг шалтгаан нь дээрх хууль. Нөгөө нь авлигын том хэргүүд нь таг чиг болсон явдал.

Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийн, Г.Дэнзэнгийн тендерийн, овоолсон шорооны, Цэвэр агаар сангийн, овоолсон шорооны, жаран тэрбумын, ЖДҮ-гийн гээд санхүүгийн том хэргүүд бүгд “хав дарагдсан”. Хамгийн том гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүс хамгийн том эрх мэдэлд хүрч, хууль шүүхийг гартаа атгачихсан нь худлаа биш. Иймээс ч  Монгол Улсын хувьд “Саарал жагсаалтад орох бодит аюул байгаа”-г Сангийн сайд нь хүртэл хүлээн зөвшөөрч харагдана лээ.

Саарал жагсаалтад орсноор эдийн засгийн хувьд том эрсдэлтэй. Гаднын хөрөнгө оруулалт таг зогсоно. Угаасаа ч гадаадын хөрөнгө оруулалт таг зогссон. Уйлж, майлж лайв хийдэг “эх орончид”-оос болоод энгийн иргэд ажилгүй, ажлын байраа булаалгуулах болсон билээ. Жишээлбэл, уул уурхайн салбар. Уул уурхайн салбартай хийж буй “эх орончдын” нулимс 13 мянган хүний ажлын байрыг булаажээ. Одоо дуртай нэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ажлын байран дээр нь дарамталдаг, хөлөөрөө зурдаг эмэгтэйгээс эхлээд ичиж зовохгүйгээр бусдыг зоддог болж. Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооцож, эдийн засаг үйлдвэрлэгчдээ хамгаалж чадахгүй, улстөрчид нь гудамжныхантайгаа тэврэлдчихсэн, хууль сахиулагчид нь хамтран ажиллах гэрээ зураад сууж байхад саарал жагсаалтын аюул цаашаа. Тэрхүү 12 мянган хүнийг, ар гэртэй нь хамт ордны тэмцэгчид, хуурамч эх орончид, хулигаанууд тэжээхгүй нь лав.  Уул уурхайн салбарынхны хувьд урьд хожид байгаагүй хамгийн хүнд үе болж байна гэхэд дэгсдэхгүй. Ноён уул, Салхит… одоо Оюутолгой.  Төр иргэнгүй дээрэмчин болчихсон Монголд хэн юу гэж хөрөнгө оруулах вэ дээ. Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэж, ажилгүйдэл, ядуурал “үржигдэх” болсон. Үндсэндээ, саарал жагсаалтад орсон ороогүй Монгол саарал өнгөтэй болсон, аль хэдийн.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-11 64.119.18.127

Б.Бат ч гэх шиг. Захиалгатай ийм нийтлэл шүү юм бичээд үдийн цайн дээрээ хэдэн бууз, хэдэн грам цуйван нэмүүлдэг вэ? Эх орны чинь гадны хулгайчид тонон дээрэмдэж байхад нэрээ нууж, улсаа гэж үйлээ үзэж хуйхаа маажиж суугаа улс луугаа захиалгатай нулимаж байгаа Б.Бат чи ч н**ш юм даа.

Avatar

Зочин 2019-10-11 202.21.108.227

Эх орончид чинь өөр хүмүүс байдаг юм шүү. Наад дээрэм хийгээд байгаа этгээдүүд чинь үндсэрхэг үзэлтэнгүүд гэж харагдаад байгаа. Эх оронч үзэл бол ондоо шүү. Ялгаж салгаарай

Avatar

mnbvc 2019-10-11 193.80.239.212

ted bol zugeer l deeremchid

Avatar

Зочин 2019-10-11 59.153.113.41

Eh oronchidod ediin zasgaa gadnii haldlagaas hamgaalsand bayarkalaa. Ta buhen baigaagui bol bid balrah bainee

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2019-10-11 66.181.184.158

ямар ард иргэд байна тийм төр байдаг гэж их үнэн үг бололтойдогоо.

Avatar

Зочин 2019-10-11 202.9.43.115

Монголчуудын өөрсдийнх нь ядуу байгаа нь хэт улстөржиж МАН болон АН-ын төлөө хөлөө хугалчих гээд гүйдэг. Энэ хоёр намыг хамгаалаад байдагтай холбоотой. Илжиг модон хударгандаа дуртай гэсэн үгийг санагдуулдаг. Нам хэзээ ч улс орныг хөгжүүлэхгүй. Харин нам нэрээр хуйвалдсан хэдэн хүн баяждагийг сүүлийн 30 жилийн үйл явдал харуулж байна.

Avatar

Зочин 2019-10-11 202.9.43.115

Товчилон нэрийг Батаас асууя. Я.Б.А.С энэ юу гэсэн үг вэ. Товчилсон үгийг хүн болгон мэдэж байх албагүй. Хүнийг гутаах гэсэн зорилготой л ийм юм яриад байна.

Avatar

Zochin 2019-10-11 67.81.189.74

Guril,budaagaar eh oron,toroo solihoo zogs, delhiin shivshigMongoloo

Avatar

Зочин 2019-10-11 150.129.140.145

sangiin said ni xurtel deeremchin xa xa

Avatar

Zochin 2019-10-11 67.81.189.74

Yduuchuud tord garmagts hulgai hiideg ni hunii niigemeer batlagdsan zuil
Ted eh ornii ner eer bagaa omsoj ehlen garch irdeg gashuun unen zamtai

Avatar

Gishuuded 2019-10-11 66.181.161.57

Мэдлэгэгүй, сурдаггүй, сэтгэлгүй, эдийн шуналтай, ѳстэй хонзонтой, бас юм үзээнүй ийм хүмүүсийг ѳѲрсдѳѳ сонгож байдаг бид бүхний хохь. Гурилхан боовоор явчихдаг бидний үйлийн үр. Одоо ингээд мѳхлѳѳ хүлээцгээнээ. хайран Монгол минь.

Avatar

Зочин 2019-10-11 202.126.89.209

Элбэгдорж тууний нохдийн гавьяа маш их гэдгийг энэ сайт яагаад бичихгуй байнаа

Avatar

Зочин 2019-10-11 202.179.26.107

СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЖ Л БАЙГ Л ДЭЭ. ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЯАДАГ ЮМ. МУУ НОХОЙН ГЭДСЭНД ШАР ТОС ГЭЖ ҮГ БИЙ. ОЛСОН ЖООХОН ОРЛОГОО ОЛИГТОЙХОН ЗӨВ ЗАРЦУУЛААД ЯДАЖ ЖИГДХЭН ТЭГШ ХУВААГААД ИДЧИХЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ ЧИНЬ МОНГОЛЧУУД ЕР НЬ МӨНГӨӨР ЯАДАГ ЮМ. ЭХЛЭЭД ХОГ ХАЯХАА БОЛЬЁ, ЖООХОН Ч ГЭСЭН ГАЗАР АЛХАЖ СУРЪЯ, ЖОРЛОНГИЙНХОО УСЫГ ЭХЛЭЭД ТАТААД СУРЧИЯ, НУС ЦЭРЭЭ ИЛ ЗАДГАЙ ХАЯХАА БОЛЪЁ. АЙФОН, МАШИН ГЭЭД УТГА УЧИРГҮЙ ТАНСАГЛАЛАА БОЛЪЁ. ӨНӨӨДРИЙН БИДНИЙ ХҮРСЭН ХЭМЖЭЭНД 3310 БАРЬЖ ЭКСЭЛ УНАХАД Ч ЧАМЛАЛТТАЙ

Avatar

иргэн 2019-10-11 202.126.89.124

12000 хүний асуудал биш 1200000 хүний асуудал яригдаж байна. Иймэрхүү ядуу сэтгэгчид олширсны гай юмуу даа. Тэжээлийн доройтол. Бид гадаад дотоод олон хүчин зүйлийг харах ёстой. АНУ хар. хятадууд энэ улсыг яаж сөхрүүлж байсан байна. Тийм агуу орныг сэмхэн идэж байгаа хятадууд монголын эдийн засгийг яаж л бол яаж унагана.

Avatar

Зочин 2019-10-11 202.9.44.175

авилгачид аа их эдийн засаг бодож өмөөрөх юмаа энэ манангиинхан

Avatar

зочин 2019-10-11 202.126.89.124

ядуу дүгнэлт юм уудаа._ эз юунд уруудав. Гадаадын зээл тусламж Татварын орлогын талаас илүүгийн тендер маягаар иддэг нийгмийн бүхэл идэгч ховдог анги үүсэн бий болсноос болжээ. Бүтэн 50 жил хуримтлагдаагүй их мөнгийг 2-3 жил нөгөө хувалз анги ховх соржээ. Эрдэнэтийн орлогоос хувалж ангийн тэргүүн 1 жилд 40 тэрбум төгрөг авдаг болчихож. Оюу толгойн гэрээнээс хувалз ангийн хэд нь бас л АНУ-ын баячуудын хэдэн зуун жилд олж байж бий болгодог мөнгийг өөртөө авчихлаа. Хар африкийн хувалзууд алтаар жор

Avatar

Залруулга 2019-10-11 202.131.245.243

Б.БАТ: -Сахалт эзний хөлд эдийн засаг үрэгдэв. Ачит ихтийн хөлд эдийн засаг үрэгдэв.

Avatar

ЗОЧИН 2019-10-11 202.126.89.198

АЧИТ ИХТИЙГ ЭРДЭНЭТЭД АВАХ ХЭРЭГТЭЙ !!! ТАРВАГА МОНГОЛЫН БАЯЛАГЫГ СОРЧИЛЖ ИДЭЖ ДУУСАХ НЬ !!! ХАРШААХАЙ !!!

Avatar

Залруулга 2019-10-11 202.131.245.243

Б.БАТ: -Рио Тинтогийн хөлд эдийн засаг үрэгдэв. Сентерра гоулдын хөлд эдийн засаг үрэгдэв. Саус гоби сэнтсийн хөлд эдийн засаг үрэгдэв.

Avatar

Залруулга 2019-10-11 202.131.245.243

Б.БАТ: -Бонд идсэн боохойнуудын хөлд эдийн засаг үрэгдэв. АСЕМчидын хөлд эдийн засаг үрэгдэв.

Avatar

Зочин 2019-10-11 202.126.89.207

Монгол шиг хууль дүрэм сул, чадамжгүй институцтэй, ядууралд автаад төр нь ч, иргэд нь ч мөнгөнөөс хамааралтай болсон газар гадныхан ирээд дээрэм хийхэд хамгийн амархан байдгиймштээ.

Avatar

Н.Золжаргалын эхнэр 650 мянган ам.доллараар Австрид байр худалдан авсан байжээ. 2019-10-11 202.131.245.243

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн удтал шалгасны эцэст Нийслэлийн Прокурорын Газраас түүнд яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрээр Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах байх үедээ буюу 2013-2016 онд өөрийн төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлдэг байжээ.

Avatar

Зочин 2019-10-11 202.131.245.243

Уг мөнгөний одоо мэдэгдэж буй тоо нь нийтдээ 650 мянган ам.доллар болсон ба уг мөнгөөр Н.Золжаргалын эхнэр Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг байсан нь нотлогдоод буй юм.

Avatar

Залруулга 2019-10-11 202.131.245.243

Б.БАТ: -Элбэгдорж xyлгaйчийн хөлд эдийн засаг үрэгдэв. Ардчиллын хөлд эдийн засаг үрэгдэв.

Avatar

Зочин 2019-10-11 107.77.161.35

Ардчилалаас өмнө Монгол улсад эдийн засаг гэж юм байсан юм уу? Зөвлөлтүүдийн дохио зангаагаар хөдөлдөг марионеточный дэглэм,колони улс л байсан биз дээ?

Avatar

иргэн 2019-10-11 103.57.93.66

Монголд уул уурхайгаас өөр ГХО орж ирэх салбар алга. Тэгсэн мөртлөө ганц тэжээж буй Уул уурхайгаа төр нь ч. иргэд нь ч. ад үзээд дарамтлаад ажил хийлгэхгүй юм. Болохгүй байгаагий нь хааж боохоосоо өмнө хянаж шалгаад засаж залруулаад явах хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-11 202.131.234.154

Үнэний ортой л юм бичиж, МУ авилгын хэргээр хэдхэн хэрэг шалгаад, арай шэж ялын тогтоол үйлдээд явуулангуут прокурор нь хэрэгсэхгүй болгосон зэргээс ФАТФ хууль эрх зүйн хэрэгжилтгүй гэж дүгнэсэн байдаг гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж