Эмзэг, Мэдрэмтгий, Орхигдсон Миллианелчууд

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Эмзэг, Мэдрэмтгий, Орхигдсон Миллианелчууд

Эмзэг, Мэдрэмтгий, Орхигдсон Миллианелчууд

2019 онд 23- 38 нас хүрч буй миллианел үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн тухай урьд өмнөх ойлголтуудыг бүрмөсөн өөрчилж байна. Тэднийг судлаад үзэхэд бүгд мөнгө болон ганцаардлын улмаас цөхрөл, сэтгэл гутралтай явдаг гэнэ. Ялангуяа ажлын урт цаг, тогтмол өсөлтгүй цалин зэрэг нь тэдний сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлж, ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа орхидог ажээ. 

Мөн энэ үеийнхэн өмнөх үеийнхнээс илүүтэй сэтгэлзүйчдэд ханддаг юм байна

МИЛЛИАНЕЛ ҮЕИЙНХНИЙ ДЕПРЕСС ИХЭСЧ БАЙНА

Судалгаанаас үзэхэд бусад үеийнхэнтэй харьцуулахад миллианелчуудын дунд депресс хамгийн хурдан буюу 2013 оноос хойш 47 хувиар өссөн байна.

ГУНИГ ГУТРАЛД АВТАГЧИД

Өнгөрсөн арван жилийн хугацаанд сэтгэл гутралаас үүдэлтэйгээр хар тамхи, архи хэтрүүлэн хэрэглэж, амиа хорлосон хүмүүсийн ихэнх нь миллианелчууд байна. 2017 онд л гэхэд АНУ-д 36 мянган миллианел үеийнхэн нас барсан бөгөөд нас баралтын шалтгаан нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байжээ. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, насанд хүрсэн миллианелчууд цэргийнхнээс илүү эрсдэл хүлээн авах хандлагатай байдаг бөгөөд маш их стресстэй нийгэмд амьдарч байгаатай холбон үзэж байна.

МӨНГӨНИЙ СТРЕСС 

Миллианелчууд сургалтын төлбөр, эрүүл мэнд, хүүхэд, үнэтэй орон сууц гээд санхүүгийн маш хүнд нөхцөлүүдтэй нүүр тулж байна.

Судалгаанаас үзэхэд өртэй байх нь сэтгэцэд шууд нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, өртэй хүн сэтгэцийн хямралд орох магадлал нь гурав дахин их байдаг бол амиа хорлох магадлал нь найм дахин өндөр байдаг ажээ.

1960 онд нэг хүнд ноогдох эрүүл мэндийн зардал 146 ам.доллар байсан бол 2016 онд 10 мянга 345 ам.доллар өссөн бөгөөд 2023 он гэхэд 14 мянга 944 ам.доллар болох хандлагатай байна. Ийнхүү эрүүл мэндээ анхаарахад шаардлагатай зардал хэт өндөр байгаа тул ихэнх миллианелчууд эмч, эмнэлгийн байгууллагуудад ханддаггүй байна.

ХАМГИЙН ГАНЦААРДМАЛ ҮЕИЙНХЭН

Насанд хүрсэн 1254 миллианелчуудаас судалгаа авахад 30 хувь нь үргэлж ганцаардлыг мэдэрдэг бөгөөд ойр дотнын найз байхгүй гэсэн нь X үеийнхний 20 хувь болон бусад үеийнхнийхтэй харьцуулахад хамгийн өндөр тоо юм.

ХАМГИЙН ИХ ЯДАРГААНД ОРДОГ ҮЕИЙНХЭН

Хүмүүс ядаргаанд орох нь сүүлийн үед харьцангуй ихcэх хандлагатай болж байгаагаас үүдэн ядаргааг анагаахын шинжлэх ухаанд анх удаа синдром хэмээн тодорхойлоход хүргэж байна. Энэ нь их ажилтай, бага ажилтантай, урт цагтай орчин үеийн байгууллагуудад маш том асуудал болж байна.

АЖЛЫН ГАЗРААС ДЭМЖДЭГГҮЙГЭЭС БОЛООД МИЛЛИАНЕЛЧУУД СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ БОЛЖ БАЙНА

Пэйчэкс хүний нөөцийн компани онлайнаар бүх салбарынхнаас авсан судалгаанаас харахад, ажилчдын 56 хувь нь тэднийг байгууллагаас нь сэтгэл санаагаар огт дэмждэггүй хэмээн хариулжээ. Харин 45 хувь нь хэзээ ч сэтгэл зүйн сургалтад хамрагдаж байгаагүй гэжээ.

-Уламжлалт ажлын цаг (09.00-17.00)-аас илүү цагаар ажилладаг хүмүүс хүйс, бэлгийн чиг хандлага, арьс өнгөөр ялгаварлах асуудал болон депрессд маш эмзэг

Эксэтер их сургуулийн мэдээлснээр 28 мянга 438 хүнээс судалгаа авахад ажлын урт цагаар болон шөнийн ээлжид ажилладаг хүмүүс бусдаас 33 хувиар илүү сэтгэцийн өвчинд нэрвэгдэх хандлагатай байна гэжээ.

-Миллианелчууд сэтгэцийн эмзэг байдлаасаа болж, ажлын байран дээр ялгаварлан гадуурхалтад өртдөг

Английн Кантар статистикийн байгууллага 14 орны 18 мянган ажилчнаас судалгаа авахад тал хувь нь хамт олон нь тэднийг ойлгодоггүй гэсэн байна.

Харин 38 хувь нь ялгаварлан гадуурхагддагаас 26 хувь нь наснаас болж, 12 хувь нь бэлгийн чиг хандлагаас болдог гэжээ.

-Сэтгэцийн шалтгаанаар миллианелчуудын хагас нь ажлаа орхидог

Бүтэн цагаар ажилладаг 1500 хүнээс судалгаа авахад 20 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа бүрмөсөн орхисон гэжээ.

Сэтгэцийн эрүүл мэнд бол компаниудын нэн тэргүүнд анхаарах ёстой тулгамдсан асуудал болоод байна гэж Кэлли Грийнвүүд, Вивэк Бапат, Майк Мэйгэн нар хэлж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: businessinsider.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж