“Creative design” арга хэмжээ зохион байгуулагдлаа | News.MN

“Creative design” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Creative design” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Creative design” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Улаанбаатар хотын 380 жилийн ойн “БҮТЭЭЛЧ ХОТ" хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг аравдугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар инновацын төв”-д амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр “CREATIVE INDUSTRY” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, ШУТИС-ийн БАТС-ийн багш, профессор Ж.Ганчимэг илтгэл тавьж, панелистаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл, “Сейлфкэйр” ХХК-ийн захирал Б.Тайван нар оролцож, санал бодлоо солилцлоо.

“CREATIVE DESIGN” уралдаанд бүтээлч, шинийг санаачлагч байгууллагуудын төлөөлөл болсон нийт 51 иргэн, аж ахуй нэгж материалаа ирүүлснээс эхний шатанд 10 шилдэг иргэн, аж ахуй нэгж шалгарч, II шатны нээлттэй санал асуулга болон шүүгчдийн бүрэлдэхүүний онооны нийлбэрээр “Тэргүүн байр”-т “Овоо кэмпинг” ХХК-ийн “Гэр тэнт” брэнд, “Дэд байр”-т “Хос Аз” ХХК-ийн арьсан бүтээгдэхүүн эдлэл шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус урамшууллаа.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж