Монгол Улс Африкийн ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын өмнө жагсжээ | News.MN

Монгол Улс Африкийн ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын өмнө жагсжээ

Монгол Улс Африкийн ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын өмнө жагсжээ

Монгол Улс Африкийн ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын өмнө жагсжээ

Хөгжлийн төлөөх улс орнуу­дын уралдаанд бид хэдэд явна вэ. Дэлхийн улсуудыг хөгжих боломж, өрсөлдөх чадвараар нь сойход Монгол Улс сүүл муш­гигчдын тоонд зоолттой багтдаг нь уламжлал болжээ. Энэ долоо хоногийн эхээр Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) танилцуулсан өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улс 141 орноос 102-т жагслаа. Тэгвэл Швейцарт төвтэй Олон улсын хөгжлийн менежментийн институтийн (IMD) гаргадаг өрсөл­дөх чадварын индексээр бид 63 орноос 62 дугаарт бичигдсэн байх юм.

Ийнхүү олон улсын хоёр ч бай­гууллага хэд хэдэн үзүүлэлтээр Монголыг хэмжихэд бид дэлхийн улс орнуудын сунгаанд хойгуур давхиж буй нь маргаангүй боллоо. Монгол Улс олон жилийн турш хөгжиж, дэвжинэ хэмээн том мөрөөдөн суугаа ч бидний бодит боломж доогуур, дотоод хүчин чадал хойгуур хэвээр байна.

Гэвч бид үнэнтэй үл эвлэрэн хүчирхэг өрсөлдөх чадвартай орон мэт аашилж, таахалзах нь Монгол Улсаас, ялангуяа, төрийн бодлого тодорхойлогчдоос үе үе цухалзах нь цөөнгүй.
Хэдийгээр Дэлхийн эдийн засгийн форум болон Олон улсын хөгжлийн менежментийн институт өрсөлдөх чадварыг өөр өөрийн өнцөг, тус бүрийн хэмжүүрээр хэмждэг. Гэвч хоёр байгууллагын хос дүгнэлт Монгол Улс дэлхийн өрсөлдөөний тавцанд хойгуур бичигдэж буйг батална. Тухайлбал, Швейцарт төвтэй Олон улсын хөгжлийн менежментийн институтийн судалгаагаар Монгол Улс сүүлээсээ хоёрдугаарт буюу олон улсад хямралын харанга дэгдээж буй Венесуэл улсын өмнө бичигдлээ.

Харин Дэлхийн эдийн засгийн форумын үзүүлэлтээр Монгол Улс иргэний дайнд үрэгдэж, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Конго, Йемен, Чадын өмнө орж, Африкийн Намиби, Руанда, Кени улсын араас жагссан байх юм. Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улс өрсөлдөх чадвараа ахиулах бус харин ч улам ухарч буй урамгүй үр дүн ажиглагдлаа. 2019 оны байдлаар WEF-ийн үзүүлэлтээр өмнөх оноос гурван байр ухарч, оноогоо 0.1 нэгжээр бууруулсан нь улаан дохио асаасан үзүүлэлт.

Дээрх хоёр байгууллагын дүгнэлтийг нэгтгэвэл нийтлэг хэд хэдэн шинж илэрч байна. Нэгдүгээрт, түүхий эдийн үнийн хэлбэлзлээр унаж, өсдөг томоогүй эдийн засаг Монгол Улсын урт хугацааны хөгжлийг чөдөрлөж буй нэг хүчин зүйл болохыг судалгааны байгууллагууд онцолсон байна.

Хоёрдугаарт, монгол хүн дотоод нөөц боломжоор дэлхий дахинд гологдохгүй ч түүнийг хөгжүүлэх, урамшуулах суурь тогтолцоо сул байгааг дурджээ. Тиймээс хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг ахиулах нь өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нэг түлхүүр хэмээн тэд тодорхойлсон байна.

Гуравдугаарт, засаглалын сул чадавх нь Монгол Улсын ерөнхий үзүүлэлтэд тээг болж буй хамгийн гол хүчин зүйлээр нэрлэгджээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо, бүтэц, удирдлага, засаглалын чадвар сул. Гэтэл энэ нь улс орны өрсөлдөх чадварын суурь хөрс болдог байна. Хөгжлийн амин сүнс болсон засаглалын чадвар сул бол хувь хүн хэчнээн өрсөлдөх чадвартай байлаа ч урамшуулах хөрс, үнэлэмж бүрддэггүй. Цаашлаад хууль эрхзүйн орчны шинэчлэл, бизнесийн орчин зэрэг нь аливаа улсын хөгжлийн салаа мөчирт саад болдог байна.

Хүний хөгжил, засаглалын тогтолцоо, бодлогын хэрэгжилт зэрэг нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг “өрсөлдөх чадваргүй” болгоход нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ.
Тэгвэл бусад улс өрсөлдөх чадвараа хэрхэн ахиулж буйг харцгаая. Бидэнтэй орлогын түвшин ойролцоо Уругвай, Зимбабве улс ногоон эдийн засгийг эрчтэй дэмжсэнээр ирээдүйг чиглэсэн хөгжлийн боломжоо ахиулж байна. Түүнчлэн Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орон өсөн дэвжиж буй эдийн засгийн эрчээ хадгалахын тулд хүний нөөцийн авьяас, ур чадвар, хөдөлмөрийн зах зээлээ дээшлүүлэхэд голлон анхаарч буй аж.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-11 66.181.176.148

Сүүлийн 20 жилд ялангуяа 2, 3 удаа УИХ-д сонгогдсон нохдуудыг сонгохгүй байх хэрэгтэй. Дээр нь Монгол улсыг хөгжүүлэх үзэл баримтлалгүй намуудыг бүүр ч сонгох ёсгүй. Энэ улсыг хөгжүүлэх үзэл баримтлал, бодлого, зарчимтай нам одоогоор даан ч алга даа.

Avatar

ШУДАРГА 2019-10-11 183.81.171.2

МОНГОЛЧУУД БИДЭНД ТӨР БАРИХ УХААНТАНГУУД АЛГА,,,БҮГД НЭГ ЖАЛГАНЫХ БОЛЖ,,, ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙН МУУГИЙН ЭСРЭГ НЭГДЭН ТЭМЦДЭГҮЙ ДОВ ДОВОО ШАРЛУУЛДАГТ Л БАЙНА,,, БӨХӨӨ БАРИЛДУУЛААД Л МОРИО УРАЛДУУЛААД Л АЙРАГАА АРХИТАЙГАА УУГААД Л ХЭВТЭЖ БАЙВАЛ БОЛЛОО ГЭСЭН АЯТАЙ,,, ӨӨРСДИЙГӨӨ СЭХЭЭЛЭГ ГЭГСЭД БҮГД ХУВИА БОДДОГ БЭРТЭГЧИНГҮҮД ,, НЭГ ХЭСЭГ НЬ ЗАЛЬХАЙ ХУЛГАЙЧИД БУСАД НЬ ХООСОН ТОЛГОЙТОЙ ГЭДЭС ӨЛӨН ӨНӨӨ МАРГААШАА БОДОХ СӨХӨӨГҮЙ ЯДУУЧУУД БОЛЖ,, НЭГ ЦОЧИРОО Л ДУТАГДААД БАЙНА ,,,

Avatar

Зочин 2019-10-11 115.65.93.30

Яана аа, ичиг ичиг. Монголын төр засаг юу бодож суугаа бол оо? Монгол улс ухарсаар л, ядуурсаар л, архин далайд живсээр л, утаандаа хордсоор л угаартсаар л, үрэгдсээр л, оюуны хомсдол хоосролд орсоор л байх уу?

Avatar

Зочин 2019-10-11 39.110.206.167

Баярлалаа жoнкуу топop хулгайчууд аа, удахгүй бид венесуэлийг гүйцэж ялах биз…

Avatar

ЗОЧИН 2019-10-11 202.9.43.119

МАНАЙ УЛС ТӨРЧИД, ТӨР БАРЬЖ БАЙСАН НАМУУД "МАШ САЙН АЖИЛЛАСНЫ" ҮР ДҮНД АФРИКИЙН ОРНУУДЫН ТҮВШИНД МОНГОЛ МИНЬ ГАЦСАН ХЭВЭЭРЭЭ БАЙНА

Avatar

дорж 2019-10-11 202.70.44.146

2000 оны эхээр монголд авилга байдаггүй гэж асуухад арын хаалга л байхаас авилга байхгүй ээ гэж хэлж чаддаг байлаа. одоо африкаас дор орсон гэж үнэнээ хэлэхээс аргагүй болсоон

Avatar

Зочин 2019-10-11 66.181.161.35

Өрсөлдөх чадвар нь тухайн орны амьжиргааны түвшинг илэрхийлэхгүй. Нэг хүнд ноогдох ДНБ, сарын дундаж цалин, сарын хэрэглээ гэх мэт хөгжлийн тулгуур үзүүлэлтээр Монгол улс нь Орос, Украйн, Казахстан зэрэг дунд хөгжилтэй орнуудын түвшинд яваа.

Avatar

иргэн 2019-10-11 76.107.165.63

Байгалийн барагдах баялаг алт, зэс, нүүрсээ цөлмөн гадаадад гарган оронд японы хуучин сэг төмөр, х***а нарын өтгөнөөр бордсон байцаа мэтийг худалдаж авч байгаа тул одоохондоо амьжиргаа сайн байгаа мэт харагдаж байгаа.

Avatar

Зочин 2019-10-11 202.131.234.194

Сарын дундаж цалин хэд болоод ОХУ, Украин, Казакстантай эдил болчихов? Статистикийн худлаа мэдээлэлээр үү? Тэд нар будаа, төмс, тосоо граммалжт авч байгаа юу?

Avatar

иргэн 2019-10-11 202.179.26.211

өнөөгийн энэ байдалд хүрсэн нь Идэж ууж Хулгайлж Луйвардаж ханадаггүй Улс орноо Цөлмдөг Өөрсөдийгөө Улс төрчид гээд МАН, АН-ынханы ээлжилж Төр барьж байсан жилүүдэд тарьсан Балаг шүү дээ, Эдгээр Намуудаас, Гишүүд гээд байгаа Гэмт хэрэгтэнгүүдын Тарьсан Балаг өнөөдөр ийм байдалд хүргэлээ шүү дээ

Avatar

Зочин 2019-10-11 103.111.68.3

МОНГОЛ УЛСАД ХААНЫ ЭСВЭЛ ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАЛ ТОГТООЖ БАЙЖ Л БИД ШАВРААС ГАРАХ МАГАДЛАЛТАЙ. ӨӨРӨӨР БОЛ УДАХГҮЙ ОРОС , ХЯТАДАД ХУВААГДААД САЙН ДУРААРАА ГАРАА ӨРГӨӨД ДАГААР ОРНО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж