Украины Ерөнхийлөгч цэргээ татахгүй бол Путинтэй уулзахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Украины Ерөнхийлөгч цэргээ татахгүй бол Путинтэй уулзахгүй гэв

Украины Ерөнхийлөгч цэргээ татахгүй бол Путинтэй уулзахгүй гэв

Украины зүүн хэсгийн нутгаас талууд цэргээ татахгүй бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалтыг цуцална хэмээн Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрбээр Украины Төрийн тэргүүн нар таван жил үргэлжилж буй салан тусгаарлах зөрчлийг төгсгөх, энхийг дахин тогтоох асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсон. Тэдний уулзалт Нормандын хэлбэрээр Францын нийслэл Парис хотноо болох аж. Уулзалтыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зохион байгуулж, Германы Канцлер Ангела Меркель оролцох ба өдрийг хараахан зарлаагүй байна.

Украины арми болон салан тусгаарлах дайчид хоёул зүүн хэсгийн галын шугамаас цэргээ эргүүлэн татахгүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зүүн хэсгийн зөрчлийг энэ онд төгсгөхөөр хичээж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа зүүн хэсгийн салан тусгаарлагчдыг цэргээ татахад ОХУ туслах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байв.

Гэтэл Киевт өнгөрсөн амралтын өдрөөр Украины экс ерөнхийлөгч Петр Порошенко тэргүүтэй 10 мянга орчим хүн жагсаал хийж, Владимир Зеленскийн энхийн төлөвлөгөөг эсэргүүцсэн юм.

Киевт 2014 онд Оросын талыг баримтлагч ерөнхийлөгчийг эсэргүүцлийн жагсаал, тэмцлээр суудлаас нь буулгаснаар Крым хойг болон Украины зүүн хэсэгт салан тусгаарлах хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм. Улмаар Крымын хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэн ба зүүн хэсгийн зөрчил мөргөлдөөний улмаас 13 мянга орчим хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж