ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Яшкуль дүүргийн Привольный сууринд Чингис хаанд зориулсан анхны хөшөөг босгосон байна. Хөшөө дурсгалын цогцолборын нээлт аравдугаар сарын 9-ний Лхагва гаригт болжээ.
Нийт 4.5 м өндөр, 2.5 орчим тонн жинтэй тус хөшөөний суурин дээр хуучин монгол бичигт суурилан зохиосон тод бичгээр Чингис хааны нэр болон амьдралын он жилүүдийг сийлсэн байна. Чингис хааныг өргөн зогсох дөрвөн дайчны хөшөөг суурилуулж, түүнийг их хаанд өргөмжилсөн монгол овог аймгуудын туг далбааг байрлуулжээ.
"Улан-Хееч" үйлдвэрийн ерөнхий захирал Жанр Сангажиев “Энэхүү хөшөө дурсгалын цогцолборыг барьж байгуулах санаа захирал Пурва Менкнасуновынх байсан, бид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж байгаа юм. Энэ нь олон түмний мөрөөдөл байсан гэж хэлж болно. Барилга угсралтын ажлыг хувьцаат компанийн мөнгө, Бүгд найрамдах улсын оршин суугчдын хандив тусламжаар гүйцэтгэсэн" гэж хэлжээ. Тэрбээр Чингис хааны хөшөө дурсгалын цогцолбор ямар өртгөөр бүтсэн мэдээллийг нууцалсан байна.
Эх сурвалж: VKALMYKII
Зочин 2019-10-11 202.9.47.12
Уран барималч л.болд очоод гое болгоод егвел монгол туурагтан бугд баярлана да
Зочин 2019-10-11 202.9.43.115
Монголчууд бид халимагуудтай ойр дотно байж байнгын харилцаатай бөайал халимаг хэл мөхөгүй.Тэднийг урь авчирч түүхийг нь сануулж үндэсний үзлийг нь сэргээж байх хэрэгтэй. Тэр бүжиг нь яалт ч үгүй ойрад бүжиг юмаа хөөрхий. хамгийн их зовж геноцид үйлдэлд өртсөн үндэстэн бол бидний Халимагууд юм. Гэтэл Монголын төр тэд нарыг хайхарч байгаагүй. Гадны хүн шиг хандаж байсан
tt 2019-10-11 122.201.31.211
Хөөрхөн. Хүүхэлдэй шиг хийцтэй. Болж л байна. Оросжсон ч гэсэн түүхээ эрхэмлэж байгаа нь сайн. Чингис ханы ард 4 ширхэг босоо дарцаг унжих нь сонин. Уламжилалт хэлбэрийг хэн тэдэдн маань хэлж өгөх билээ. Сониноос Халимагууд маань Казак-Орос холилдсон бүжиг бүжиглээд түүнийгээ Халимаг урлаг гэдэг. Мөхөж байгаа болхоор өөрийн юм багасдаг учиртай. Одоо хэдэн хөгшчүүл л Монгол хэлний Ойрад аялгаар ярьж байна
400 жилийн өмнө 2019-10-11 202.9.43.97
харин ч тэр дарцаг их сонин халимагууд ховд аймгийн булган сумаас гарч хар тэнгист очиж суурьшсан торгуудууд юм шүү дээ түүхээ харин ч биднээс илүү их мэднэ оростой холилдоогүй нь маш мундаг торгуудууд байдаг цэвэр цусны
зочин 2019-10-11 202.9.42.203
Гүүээ яахав .. ур хийц энэ тэр нь муухан л болж .. Гэхдээ Халимаг ахан дүүс маань их эзэнээрээ бахархаж байгаа нь сайн хэрэг .
Зочин 2019-10-11 64.119.16.241
kind of cheap one
Зочин 2019-10-11 66.181.185.156
Халимаг ах нь дүүсдээ баярлаж байна.
Зочин 2019-10-11 202.131.245.243
Хүний хийсэн бүтээсэн юмыг голж, өөлж муулж байхаар өөрснөө хийгээд аваачаад өгөх нь яасан юм бэ?
Зочин 2019-10-11 122.201.20.194
arai namhanuu
Зочин 2019-10-11 203.91.115.42
тарвагадоржтой төстэй болж
Зочин 2019-10-11 64.119.24.142
Өвчтэй юмуу чи халимагууд чамд ямар гэм хийгээв хоосон их зантай тэнэг хог вэ
хүннү 2019-10-11 192.82.64.168
Яасан муухай хөшөө босгоо вэ? Давсаг бөөр муутай хүн шиг нүд ам нь цэлхийсэн. Суудалдаа шигдээд орчихсон тагжийсан юм л харагдана. Халимагууд Чингис хааныг ойроор нь манай Эба шиг хүн байса гэж андуураагүй байлтай. Хүүхдийн тоголоом шиг бож. Уул нь хөшөө босгох санаа нь сайхан байна. Монголчуудаар зураг төслийг нь гаргуулахгүй дээ. Тэгсэн бол илүү гоё болох байлаа.
Зочин 2019-10-11 66.181.186.249
Тосгоны хүмүүс л байшдээ уучилчхааж ккккк
бат 2019-10-11 202.70.44.146
маш сайн байна
Зочин 2019-10-11 64.119.20.4
FINGUIN YM BISHU