Ц.Нямдорж сайдын дүүгийн хүү Н.Малчинбилэг хар тамхины хэргээр Хятадад 15 жилийн ял эдэлж байна гэв үү

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайдын дүүгийн хүү Н.Малчинбилэг хар тамхины хэргээр Хятадад 15 жилийн ял эдэлж байна гэв үү

Ц.Нямдорж сайдын дүүгийн хүү Н.Малчинбилэг хар тамхины хэргээр Хятадад 15 жилийн ял эдэлж байна гэв үү

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүргэн дүү, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах байцаагч Ч.Ойдов “Хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө” гээд хятадуудаас 30 сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-ынханд баригдсан тухай дуулиан өнгөрсөн сард дэгдсэн. Энэ дуулиантай зэрэгцэн “Ч.Ойдов нь зөвхөн 30 сая ч бус, нийт 10 удаагийн үйлдэл бүхий 500 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон ч хууль хяналтынхан түүнийг яаж ч чадахгүй байна” гэх мэдээллийг зарим иргэн хийж байлаа. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдсон Ц.Нямдоржийн төрөл садантай холбоотой өөр нэгэн ноцтой мэдээлэл Монголын хууль хяналтынхан төдийгүй улс төрийн хүрээнийхний сонорт хэдийнэ хүрчээ. Энэ тухай элдэв нэмэлт хачиргүйгээр хүргэе.

Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий консулын газарт 2018 оны есдүгээр сарын 10-нд №36/18/98 дугаар бүхий шуурхай мэдээг Өвөрмонголын өөртөө засах орны Хорихын удирдах газраас ирүүлжээ. Энэхүү шуурхай мэдээнд “Нямжавын Малчинбилэг, эрэгтэй, 1994 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр төрсөн. Монгол Улсын иргэн, гэрийн хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо… Хулгай, мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр ӨМӨЗО-ны Шилиин гол аймгийн Дунд шатны Ардын шүүхээс 2018 оны долдугаар сарын 13-ны өдөр 15 жилийн хорих ял оногдуулж, 20000 юаниар торгох, хилээр албадан гаргахаар шийдвэрлэсэн. Ял эдлэх хугацаа: 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс 2032 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр. Одоо Хөххотын Нэгдүгээр хорих газарт хоригдож байна…” гэж дурджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Н.Малчинбилэгийн аав Цэндийн Нямжав нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн дүү аж. Гэвч одоогоос хоёр жил гаруйн өмнө гарсан эл хэргийн талаар сайд, сайдын ойр тойрныхон, ГХЯ-д эрх бүхий албан тушаал хашдаг Нямдоржийн Анхбаяр, дээрх мэдээллийг хүлээн авсан албан тушаалтнууд өдгөөг хүртэл таг чиг байж, хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтээс “нууж” чадсан нь сонин биш гэж үү. Харин одоо Ц.Нямдорж сайд төрсөн дүүгийнх нь хүү урд хөршид ноцтой гэмт хэрэгт холбогдож, 15 жилийн ял эдэлж байгаа талаар юу гэж хариулах бол. Шударга үнэний этальон мэт өргөмжлөгдсөн сайдтан хүү Н.Анхбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-т нэг бус удаа шахаа хийсэн талаар “Аль дивангарын юм. Хүүдээ хүний ёсоор тусалсан”, 42 сая ам.долларын шахаачин, хуурай дүү С.Анхбаярынхаа тухайд “Миний багшийн хүү” гэж хээвнэг мэдэгдсэн шигээ мэлзэж, бултаж өнгөрөх нь үү, аль эсвэл энэ талаар асуусан сэтгүүлчдийг “Алив холдоцгоо, та нар надад таалагдахгүй байна” гэж загнах нь уу, харж л байя. Гэвч энэ бол тоглоом биш. Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахиа томилогдон ажиллаж буй энэ үед Монголд хар тамхины хэрэг газар авч, эрүүгийн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгааг албан ёсны статистик мэдээнүүд батална. Харин Ц.Нямдорж сайд энэ талаар ганц үг ганхийдэггүй. Ганхийдэггүйнх нь учир ч дээрх хэрэгтэй холбоотой байж мэдэх. Ямартай ч Ц.Нямдорж сайд та энэ удаад хэвлэлийнхэнд хэдэрлэлгүйгээр Н.Малчинбилэгтэй холбоотой асуултад заавал хариулах учиртай. Олон нийт ч үнэнийг мэдэх эрхийнхээ дагуу түүнээс төрсөн дүүгийнх нь хүү юуны учир хар тамхины хэрэгт холбогдон өмнөд хөршид 15 жилийн ял сонссон талаар хариултаа нэхэх ёстой биз ээ.

Д.ЭНХ

Эх сурвалж: ANALIZ.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж