Москва хамгийн халуун өдөр болов

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Москва хамгийн халуун өдөр болов

Долдугаар сарын 24 Москвагийн 130 жилийн хугацаанд хамгийн халуун өдөр болж +36,7 градус бүртгэгдлээ.
Хэдхэн хоногийн өмнө +35,2 градус байсан дээд амжилтыг бямба гаригийн оройн хэм эвдэж чадав. Ус цаг уурын албаны мэдээгээр ажиглалтаас хойших хугацааны хамгийн дээд халууны амжилтыг эвдэхэд 0,1 градус дутсан байлаа. Тийм халуун 1920 онд Москвад бүртгэгдсэн юм.
Энэ жилийн зун Москвагийн хувьд  хамгийн халуун болж байгаа ба агаарын хэмийн дээд  амжилт долдугаар сард долоо дахин шинэчлэгдсэн байна. Халуун Москвад доод зах нь долоо хоног орчим үргэлжилнэ. Ирэх амралтын өдрүүдэд тэнд +30 градус хүртэл халах төлөвтэй байна. Хүмүүс гадаа эвхдэг ортой унтаж, өдрийн халуунд хотын бүх гол цөөрөм, усан оргилуурт шумбаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж