Өнгөрсөн шөнө угаарын хийнд 15 өрхийн 32 иргэн хорджээ | News.MN

Өнгөрсөн шөнө угаарын хийнд 15 өрхийн 32 иргэн хорджээ

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Өнгөрсөн шөнө угаарын хийнд 15 өрхийн 32 иргэн хорджээ

Өнгөрсөн шөнө угаарын хийнд 15 өрхийн 32 иргэн хорджээ

 Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас  /НОБГ/ өнөөдөр /2019.10.11/ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, иргэдэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг  ил тод, нээлттэй хүргэхийн тулд албаны хүмүүс өдөр бүрийн өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон юм.


НОБГ-ын  гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн  дарга, хурандаа Г.НЭРГҮЙ:

Өнгөрсөн хоногт угаарын хийн хордлогын хөнгөн хүнд хэлбэрээр нийт 15 өрхийн 32 иргэн хордсон гэсэн дуудлага өгсөн. Үүнээс хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх 32 иргэнээс 13 хүүхэд, 19 том хүн  байна. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхэд ЭХЭМҮТ-ээс зөвлөгөө авч гэртээ буцсан байна.

Аравдугаар сарын 3-ны өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд угаарын хийн хордлогын дуудлага өгсөн 92 өрхийн 201 хүнд буюу үүнээс 86 хүүхэд 112 том хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Дээрх иргэдээс насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бусад хордлогод өртсөн 88 хүнд Хордлогын яаралтай тусламжийн төв, ЭХЭМҮТ-д эмчилгээ хийн хэвийн байдалд оруулж гэрт нь буцаах гэрээр зөвлөгөө өгөх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссын зүгээс шуурхай штабыг НМХГ-т 24 цагаар ажиллуулж байна.

ГАДАГШАА ЯВУУЛСАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРЭЭГҮЙ БАЙНА

НМХГ-ын дэд дарга С.ДАВААСҮРЭН: Өнгөрсөн шөнийн байдлаар нийт 15 өрхийн 32 иргэн хордсон дуудлага өгсөн. Урьд өдрүүдтэй харьцуулахад орой галлагааны үеэр үүрээр дуудлага их ирдэг байсан бол өнгөрсөн шөнө харьцангуй тайван шөнө 01.40 цагийн үед дуудлага ирсэн. Хан-Уул Сонгинохайрхан дүүрэгт дуудлага ирсэнгүй тайван хонолоо.

Дуудлага өгсөн айлуудад тараах материал хүрсэн байна.

Иргэд дотор муухайрах, толгой эргэх тохиолдолд хандсан тохиолдол гарч байна. Тийм учраас тараах материалын дагуу галлагаа хийх юм бол түлшээ хэрэглээд сурна гэж харж байна. Шөнөдөө утаа бараг байхгүй байна. Иргэд НЗДТГ-аас тарааж өгсөн зөвлөмжийн дагуу галлаасай гэж хүсч байна. Гадагшаа явуулсан шинжилгээний хариу ирээгүй байна. Химийн шинжилгээний хариу өнөөдөр 15.00 цагаас хойш хариу гарна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-10-11 139.5.218.189

Муужруулсан түлшээрээ хичнээн Монгол иргэний амь насаар туршил хийх вэ Хүрэлсүхээ

Avatar

Ц.Гочитский 2019-10-11 202.9.43.83

Хүн хордлоо гэж биччихээд сайн түлш хоргүй гэж бичихдээ гар гь яаж хөдөлж байнаа зүв зүгээр аюулгүй гэж биччихээд өчнөөн төчнөөнөөрөө үхлээ,эмчлүүлж байна гэж яаж хэлж чадаад байдаг хүмүүс вэ???????????????????????????????????????????????????????????????Хоорондоо ийм зөрүүтэй мэдээг зэрэгцүүлээд л өрчих юм.Яаж болж байнаа. Хув худал мэдээ бичээд ямар хэрэг байнаа. Хүн үхээд байгаа юм чинь хортой л байж таараа.Хоргүй түлш түлвэл үхэхгүй л байж таараа. Мэдээгээр бол, аль аль нь худлаа болж таарлаа

Avatar

Зочин 2019-10-11 66.181.182.87

nutagtaa ochij amidraachee

Avatar

zochin 2019-10-11 202.55.188.41

aidastai bainga bain gej yu baidgiin utaagvi bna ch geh shig dorvitoihon arga hemjeege avmaar yum

Avatar

Иргэн 2019-10-11 202.21.108.144

Өнгөрсөн 3 жил угаартаж нас барсан 53 хүн Бага нуурын нүүрсэнд хордсон тул жам ёсны үхэл гэж үзээд дуугүй байсан бололтой. Харин энэ жилийн 6 хүн яагаад хордов гэдэгт анхаарал хандуулаад засаж авахаар ажиллаж байгаа нь сайн хэрэг
сайн хэрэг.

Avatar

Зочин 2019-10-11 202.55.188.86

Hi 220 v tsakhilgaanii kheregleenii undsen taripaar bodogdog 150 kw aaa 1000 kw aas dees bolgooch ee tegwel zaawal nuur tulekh geed khort khii gargaad yakh yum be

Avatar

b kalii 2019-10-11 202.126.89.110

naaduul chini ugaaraas bolj 5 hunii ami uregdseniig yumiin chinee bodohgui bh shig bna uhsnii hohin bolj bnau hotiin dargaa 5 hunii altan ami tanii shahmal tulshnees bolj uregdelee shuu dee

Avatar

Зочин 2019-10-11 203.91.115.52

Утаагүй түлш зоригтой шийдэл биш Зоригтой шийдлийг МАХН мөрийн хөтөлбөртөө оруулсан байна Энэ нь гэр хорооллыг бүгдыг орон сууцжуулах

Avatar

зочин 2019-10-11 66.181.161.127

Гадаа зүлэг мод ногооноороо байхад ингэж байгаа юм жинхэнэ өвөлын жавар тачигнаад ирхээр яах юм бол доо ..

Avatar

Зочин 2019-10-11 202.179.26.107

ТЭР ГАЛАА ТҮЛЖ ЧАДААД УТАА НЬ ЯНДАНГААРАА ГАРЧ БАЙГАА АЙЛУУДЫН ЯНДАНГААС СО БИШ CO2 ГАРЧ БАЙГАА ГЭДГИЙГ ХЭН БАТЛААД БАЙГАА ЮМ. УТАА НЬ ГЭР ЛҮҮГЭЭ ОРООГҮЙ Ч ГЭСЭН АДАИЛХАН ДУТУУ ШАТАЛТЫН ХОРТОЙ ХИЙ ГАДАГШ ЦАЦАГДАЖ БАЙГАА Ч ЮМ БИЛҮҮ. ЕР НЬ ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗУУХАНД ДУТУУ ШАТААД УГААРЫН ХИЙ ҮҮСЭЭД БАЙНА ГЭДЭГ ДҮГНЭЛТЭЭР ГЭР ДОТОР Ч ГЭРИЙН ГАДНА Ч УГААРЫН ХИЙ Л ЦАЦАГДАЖ БАЙМААР. НЭГ Л ИТГЭХГҮЙ БАЙГАА ШҮҮ. АГААРЫН ЧАНАРЫН АЛБА НЬ ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ӨДИЙТЭЙ ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА БАЙНА УУ?

Avatar

хими 2019-10-11 124.158.110.101

co гадаад орчинд гараад хүчилтөрөгтэй нэгдээд CO2 буюу бидний амьсгалаас гардаг хий гардаг шүү дээ химийн хичээл дээр үзсэн байгаа. Харин угаарын хийг хянах нь хамгийн чухал ганц үүсвэргүй юм ш дээ. Хийн түлш болон автомашины утаанаас дотоод орчинд
ялгарна.

Avatar

Зочин 2019-10-11 202.179.26.107

ГЭР ХОРООЛЛЫН 220 МЯНГАН ӨРХ БИД УГААРТАЖ ҮХЭЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД БОСООД ИРЭХЭД БАЙРНЫ АЙЛУУД БИД УТАА ҮНЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД СӨРЖ БОСОХ ЮМ УУ. ХЭН НЬ Ч ДУЛААХАН ГЭРЭЭСЭЭ БАЙРНААСАА ГАРЧ ИРЭХГҮЙ. ЮУ ҮНЭН ТЭР Л ҮНЭН. ҮСРЭЭЛ ЭНД ХЭДЭН 40-50 ДИСЛАЙК ДАРАХААС ХЭТРЭХГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. ИХ ТОМ БОСЛОГО ҮЙМЭЭН БОЛЖ ТЭР ЧИГТЭЭ МОНГОЛ ДОРГИНО ШҮҮ. НЭГ БОССОН ДЭЭРЭЭ ТЭР ЧИГТ НЬ АРЧИНА. ЮУН 7 САРЫН 1. ТЭГЭХЭД ДУЛААХАН БАЙСАН. ОДОО ХҮМҮҮС ӨГЛӨӨ АМЬД СЭРХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА. ЭРТХЭН ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАА ОРОЙТНО ШҮҮ.

Avatar

Зочин 2019-10-11 202.179.26.107

ЭНЭ БҮТЭХГҮЙ ТҮЛШ ЮМ БАЙНА ӨӨ. НЭГ ХЭСЭГ НЬ ТҮЛШЭЭ ӨМӨӨРӨӨД ДИСЛАЙК ДАРААД МӨН УЛАЙРЧ БАЙНАА. ЖИЛД УГААРЫН 50 ТОХИОЛДОЛ ДУУДЛАГА БАЙДАГ БАЙСАН ГЭЖ БАЙГАА. ОДОО УРИН ДУЛААН ЦАГТ 7-ХОН ХОНОГТ 92 ТОХИОЛДОЛ ДУУДЛАГА. ЭНЭ АРАЙ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. УТААГҮЙ БАЙНАА ГЭЭД НЭГ ХЭСЭГ НЬ ЭРГҮҮТЭЭД БАЙХ ЮМ. ХЭЗЭЭ ӨДИЙД ТЭГТЛЭЭ УТААНД ДАРАГДАЖ БАЙСАН ЮМ. ДӨНГӨЖ НАМРЫН ДУНД САР ШД. ИД ХҮЙТЭН ӨВЛИЙН САРУУДАД ТӨСӨӨЛӨХӨД Ч БЭРХ БАЙНА. 220 МЯНГАН ӨРХӨД НААНАДАЖ 800-900 МЯНГАН ХҮН АМЬДАРЧ БАЙГАА ХОТЫН ОЛОНХИ НЬ.

Avatar

Зочин 2019-10-11 202.179.26.107

ДЭЭР НЬ НЭГ ХЭСЭГ НЬ ТА НАР УГААРТАЖ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ БИДЭНД ХАМААГҮЙ БИД Л БОЛЖ БАЙВАЛ ГЭСЭН ШИГ ЗАН ГАРГААД БАЙНА. НЭГ ХЭСЭГ НЬ ҮХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГАН ДЭЭР ХӨЛДӨЖ ҮХЭХ ЭСВЭЛ УГААРТАЖ ҮХЭХЭЭЭ МЭДЭХГҮЙ ГАЙХШИРЧ БАЙХАД ТА НАР ҮХВЭЛ ҮХ ЭСВЭЛ ХОТООС ЯВ ГАРЦГАА ГЭЭД БАЙНА. ЭНЭ УЛСЫГ ОРОН СУУЦНЫХАН ДАНГААРАА АВЧ ЯВААГҮЙ ӨДИЙ ДАЙТАЙ ХАМГААЛЖ ИРЭЭГҮЙ ГЭДГИЙГ ЧИНЬ ЭХЛЭЭД САНУУЛАЯ. НААД ДУЛААН БАЙР ЧИНЬ ЯВЖ ЯВЖ ТА НАРЫН САЙНД Ч БОССОН ЮМ БИШ. БҮХ МОНГОЛЧУУДЫН ЭЦЭГ ӨВГӨДИЙН БУЯН ШҮҮ. ХЭРЭЭ МЭДЭЖ ГЭХЭР.

Avatar

Зочин 2019-10-11 202.179.26.107

БИ БАЙРАНД АМЬДАРДАГ. ГЭЛЭЭ ГЭЭД НЭГ ХЭСГИЙГЭЭ НИЙСЛЭЛИЙНХЭЭ ТАЛ МАГАДГҮЙ БҮР ОЛОНХИ АМЬДАРЧ БАЙГАА АЙЛУУДЫГ ГАЛАА ТҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХОТООС ГАР ЭСВЭЛ УГААРТ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ. СОЛОНГОС БОЛОН ГАДААДАД АЖИЛЛАСАНААС БУСДААР ОРЛОГО ОЛСОН ХҮМҮҮС БОЛ ТУСДАА. БУСДЫНХ НЬ АЖИЛ ОРЛОГО ГЭЖ ЮУ БАЙДЫН. ЮУ Ч ХИЙДЭГ БАЙЛАА НААД МӨНГӨ ЧИНЬ ГАНЦ Л УНДАРГАТАЙ. ТЭР НЬ ЗҮГЭЭР АЛТ ЗЭС НҮҮРС НООЛУУР ШҮҮ. ЭЦЭГ ӨВГӨДИЙНХӨӨ БУЯНГ АДИЛХАН ХУВААГААД ИДЧИХЭЖ ЧАДАХГҮЙ НЭГ НЭГИЙГЭЭ АД ҮЗЭЭД УЧРАА МЭДЭЖ ТОМРООРОЙ.

Avatar

Guest 2019-10-11 202.55.180.226

Шахмал түлшээ зөв зохистой түлвэл түлээд түлэхгүй гэвэл хотоос гарч амьдарцгаавал таарна. Тэгээд хотоороо улсаараа хордоод суухуу лалруудаа

Avatar

Зочин 2019-10-11 202.179.26.107

ЧИ НЭГ ИЛ ГАРААД ИРЭЭЧ

Avatar

зочин 2019-10-11 67.180.129.0

Нэг шөнө 32 хүн хордсон нь тэгээд бага тоо болж байна уу. Ариа ч дэндэж байнаа. Наад айлууд чинь ихэнх нь айгаад галаа түлэхгүй байгаа ш дээ. Энэ түлшээ сайн шинжлүүл. дахиж хүний амь эрсдэх аюултай шүү ажил харицсан нөхдөө.

Avatar

Зочин 2019-10-11 66.181.178.138

10 сарын эхний 10 хоногт угаарлаа гэсэн дуудлага өмнөх жилүүдэд хэриолон байсан бол Сэтгүүлчид ээ энэ талаар судалаа ч Гадаа градус -2-+15 байгаа үед шүү

Avatar

bataa 2019-10-11 202.131.225.205

AN aa Mongoloos naad gishuudteigee tonilood uguuch!!! Mongolchuud, utaagui bj, deeshilj khugjmuur baina. 1996-2000, 2012-2016 ond ta naraas bolj ediin zasag khyamar yaduusiin too ikhesch, khugjiluus khol ukharlaa. Odoo bolno. Ta nar zugeer l Mongoloos yav. Bid nar utaa bagatai bj, daraa utaagui bolj deeshilmeer bna. Ta nariin ene jujig khereggui.

Avatar

MAN yamar ch buruuguimuu? 2019-10-11 203.91.118.69

MAN bolohoor tsav tsagaan yumuu? MANAN yag adilhan za, aliig ni ch umuuruh hereg baihgui. MANAN arilj baij mongol uudluh zam ruugaa orno

Avatar

зочин 2019-10-11 203.91.116.118

Шахмал түлш үнэхээр утаагүй юм байна даа, Сайн юм шиг байна.
Энэ Зуух яндангаа бөглөөд зөв галлаж чадахгүй байгаа малнуудтай яриад байх юм байхгүй ш дээ,
Нийслэл хот маань утаа багасаж байгаа нь чухал

Avatar

Яах бээ.... 2019-10-11 202.21.124.18

Хаа сайгүй толгой нь өвдсөн хүмүүс, үнэргүй, өнгөггүйагаараар нөлөөлөөд байна. Энд тэнд ганцаар унтаж болохгүй шүү…

Avatar

Химич 2019-10-11 202.179.27.174

Найрлагыг нь шинжлээд нэмэр бий юу. 5-6 цаг шатаагаад гарч буй хийг нь шинлээч. Даан ч тийм боломж манайд бий юу

Avatar

Иргэн 2019-10-11 202.179.25.66

Үйлдвэрлээд, ингэж түл гэж аргыг нь зааж өгөөд байхад өөрийнхөө эрх ашгийн төлөө түлшээ ч зөв түлж чадахгүй байгаа нь тухайн иргэний өөрийнх нь арчаагүйнх биш үү, учиртай юм вэ?

АН-ын утаа МАН -ын утаа гэж байхгүйгээс хойш УБ-д оршин суудаг 1 сая гаруй иргэний эрх ашигт нийцүүлж сайжруулсан шахмал түлшээ түлэхээс өөр яахын, Түүхий нүүрсний тортог өмссөн хувцаснаасаа үнэртүүлээд явж байхаасаа санаа зовдог байлгүй дээ , бүгдээрээ зуух пийшингээ сайжруулаад нүүрсэ зөв түлье

Avatar

Т1 Т 2019-10-11 202.179.27.174

Ханан пийшэнд тохирохгүй байна гэнэ. Урьдчилаад хэлээгүй нь буруу биш үү

Avatar

bataa 2019-10-11 202.131.225.205

** T chi bol mal, khuduu ruugee yav. Zuukhaa tseverlej surchaad yum bicheerei.

Avatar

Зочин 2019-10-11 66.181.161.34

Naadah chiner tulsh bolj chadahgui.Koksjih nuurs tulj bolohgui

Avatar

зочин 2019-10-11 203.91.115.250

1 сая хүн утаанд хордох уу, 30, 40 хүн яндан зуухнаасаа болж хордох уу гэдгийг сонгох болжээ. Өөрийн, үр хүүхдүүдийнхээ амь насны төлөө хариуцлагатай байж чадахгүй иргэдийг одоо яалтай билээ. Торголтой ч биш

Avatar

Зочин 2019-10-11 103.14.38.136

Зөв асуудал шүү. Харин бэлтгэл ажил дээр цаг алдсан байхаа. Нүүрсээ бэлдэж байхдаа учрах хүндрэлд бэлдэх байлаа. Хүндрэл өвлийн тэсгим хүндрэлд ихсэх аюултай.

Avatar

Зочин 2019-10-11 202.170.70.6

Ийм зоригтой шийдэл гаргаж байгаа Засгийн Газарт талархаж байна. Шинэ зүйлд хүнд хэцүү асуудлууд маш олон тохиолдох тул угаарын асуудал удахгүй цэгцрэхээр утаанаасаа салчих юм биш байгаа гэсэн горьдлого бүх нийслэлчүүдэд үүсчихлээ. Хэрвээ утаанаас үнэхээр салж чадвал Хүрэлсүхийг дахин сонгоход бэлэн байна.

Avatar

Зочин 2019-10-11 59.153.112.160

Ингэж ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндээр хэдий болтол туршиж тоглох юм бэ??малнуудаа Хүрэлсүх үнэхээр шударга ёсыг тогтооё гэж зорьж байгаа бол буруугаа хүлээж ард түмэнээсээ уучлалт гуйгаад сайн дураараа огцрох хэрэгтэй.Дараагийн Ерөнхий сайд энэ бусармаг алдааг даруй залруулж энэ өвөл нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалах арша хэмжээг шийдвэрлэх гарц байна даа

Avatar

Санал 2019-10-11 119.40.98.162

Хүний өмнөөс амьдарч байгаа биш зуух яндангаа хөөлж цэвэрлээд, заавар зааварчилгаагаа дага л даа.

Avatar

иргэн 2019-10-11 202.179.26.211

өглөө болгон л Угаартсан Иргэдийн тухай Мэдээлэл хийдэг болж Угаартсан Иргэдийн Тоо ч нэмэгдсээр, МАН, Засгийн газар, Ерөнхий сайд , УИХ-ын Дарга 2 нар таг чиг болох ёстой зүйл болж байгаа юм шиг л

Avatar

UB 2019-10-11 66.181.166.253

Улаанбаатар утаагүй байгаад байгаа юм биш үү. Гол зөв галлах хэрэгтэй штээ.

Avatar

Зочин 2019-10-11 202.131.231.244

Хүхэрлэг чанар ихтэй кокс нүүрс тул хорт хий яндангаар цацагдаад байх шиг.

Avatar

Зочин 2019-10-11 202.21.99.42

Больж болохгүй шүү. Харин угаартсан иргэдийг нуух хэрэгтэй Ерөнхий сайдын нэр унана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж