Өнгөрсөн шөнө угаарын хийнд 15 өрхийн 32 иргэн хорджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Өнгөрсөн шөнө угаарын хийнд 15 өрхийн 32 иргэн хорджээ

Өнгөрсөн шөнө угаарын хийнд 15 өрхийн 32 иргэн хорджээ

 Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас  /НОБГ/ өнөөдөр /2019.10.11/ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, иргэдэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг  ил тод, нээлттэй хүргэхийн тулд албаны хүмүүс өдөр бүрийн өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон юм.


НОБГ-ын  гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн  дарга, хурандаа Г.НЭРГҮЙ:

Өнгөрсөн хоногт угаарын хийн хордлогын хөнгөн хүнд хэлбэрээр нийт 15 өрхийн 32 иргэн хордсон гэсэн дуудлага өгсөн. Үүнээс хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх 32 иргэнээс 13 хүүхэд, 19 том хүн  байна. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёр хүүхэд ЭХЭМҮТ-ээс зөвлөгөө авч гэртээ буцсан байна.

Аравдугаар сарын 3-ны өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд угаарын хийн хордлогын дуудлага өгсөн 92 өрхийн 201 хүнд буюу үүнээс 86 хүүхэд 112 том хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Дээрх иргэдээс насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар найман том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бусад хордлогод өртсөн 88 хүнд Хордлогын яаралтай тусламжийн төв, ЭХЭМҮТ-д эмчилгээ хийн хэвийн байдалд оруулж гэрт нь буцаах гэрээр зөвлөгөө өгөх зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссын зүгээс шуурхай штабыг НМХГ-т 24 цагаар ажиллуулж байна.

ГАДАГШАА ЯВУУЛСАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРЭЭГҮЙ БАЙНА

НМХГ-ын дэд дарга С.ДАВААСҮРЭН: Өнгөрсөн шөнийн байдлаар нийт 15 өрхийн 32 иргэн хордсон дуудлага өгсөн. Урьд өдрүүдтэй харьцуулахад орой галлагааны үеэр үүрээр дуудлага их ирдэг байсан бол өнгөрсөн шөнө харьцангуй тайван шөнө 01.40 цагийн үед дуудлага ирсэн. Хан-Уул Сонгинохайрхан дүүрэгт дуудлага ирсэнгүй тайван хонолоо.

Дуудлага өгсөн айлуудад тараах материал хүрсэн байна.

Иргэд дотор муухайрах, толгой эргэх тохиолдолд хандсан тохиолдол гарч байна. Тийм учраас тараах материалын дагуу галлагаа хийх юм бол түлшээ хэрэглээд сурна гэж харж байна. Шөнөдөө утаа бараг байхгүй байна. Иргэд НЗДТГ-аас тарааж өгсөн зөвлөмжийн дагуу галлаасай гэж хүсч байна. Гадагшаа явуулсан шинжилгээний хариу ирээгүй байна. Химийн шинжилгээний хариу өнөөдөр 15.00 цагаас хойш хариу гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж