АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид Вашингтонд хэлэлцээ хийв | News.MN

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид Вашингтонд хэлэлцээ хийв

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид Вашингтонд хэлэлцээ хийв

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид Вашингтонд хэлэлцээ хийв

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид хоёр сарын дараа Вашингтонд уулзаж, өнгөрсөн Пүрэв гариг /2019.10.10/-т худалдааны хэлэлцээгээ эхлүүлэв. Хоёр орны бизнесийн бүлэглэлүүд 15 сарын турш үргэлжилж буй худалдааны дайны эрчийг сулруулж, ирэх долоо хоногт хэрэгжиж эхлэх АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр хойшлуулж магадгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Цагаан ордны ойролцоо байрлах АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газарт долоон цаг орчим хугацаанд үргэлжилсэн хэлэлцээнд АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг уулзалтын дараа сэтгүүлчдэд хандан “Хятадын талтай маш сайн хэлэлцээ хийлээ” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Баасан гаригт Цагаан ордонд Лю Хэтэй уулзана гэж нэмж хэлсэн байна. Цагаан ордны ажилтан хэлэлцээ төлөвлөснөөс ч илүү, маш сайн болсон гэж хэлжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ “Кадилак” машинд суухаасаа өмнө сэтгүүлчдийн асуултад хариулалгүйгээр зөвхөн гараа даллаж явсан аж. Өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний Баасан гаригт хоёр талын хэлэлцээ үргэлжлэх юм.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж