Ачааны машин мөргөлдөж, жолооч нь амиа алджээ | News.MN

Ачааны машин мөргөлдөж, жолооч нь амиа алджээ

Ачааны машин мөргөлдөж, жолооч нь амиа алджээ

Ачааны машин мөргөлдөж, жолооч нь амиа алджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Шугамын хөндий” гэдэг газарт авто ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ. Энэ тухай дуудлага өчигдөр /2019.10.11/ аймгийн Онцгой байдлын газарт 18.00 цагийн орчимд иржээ. Энэ дагуу Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 40 км зам туулан 19.40 цагт очиход Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс тус аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин, “Потон” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Норд бенз” загварын ачааны автомашины жолооч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна. Талийгаач А-гийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-11 107.77.161.35

Хятадын ачааны тэрэгнүүд байтугай бүх төрлийн автомашинууд аюулгүйн талаасаа маш муу шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж