Нээлтийн ажиллагаанд төвийн удирдлагууд болон тус төвийн 49, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын энэ оны 2019 өдрийн А/04 дүгээр тушаалаар баталсан “Ёс зүйн төлбөртэй сургалт”-д оролцож буй цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 60, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын захиалгаар “Олон нийтийн цагдаа” бэлтгэх сургалтад хамрагдаж буй 16 иргэн, нийт 125 алба хаагч, иргэн оролцлоо.
Энэ үеэр бие бүрэлдэхүүн жагсаж, төрийн дуулал эгшиглүүлэн, Дотоодын цэргийн 05 дугаар цэргийн ангийн цахилгаан хөгжмийн хамтлаг ая дууны, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Д.Ганбатын яруу найргийн уран бүтээлийн дээжээс мэндчилгээ дэвшүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс улс орон даяар зохион байгуулж байгаа “Яараад яахав дээ” аяны 2 дугаар үе шат болох “Дураараа биш дүрмээрээ” аянд нэгдэж, оролцогчид дурсгалын зураг татуулан, төвийн 2019 оны аварга шалгаруулах “Сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг зохион байгуулж ажиллалаа.
Холбоотой мэдээ