Сайжруулсан түлш хэрэглэх 14648 өрхөд зөвлөмж, аргачлал сэрэмжлүүлгийг хүргэн ажиллав

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлш хэрэглэх 14648 өрхөд зөвлөмж, аргачлал сэрэмжлүүлгийг хүргэн ажиллав

Сайжруулсан түлш хэрэглэх 14648 өрхөд зөвлөмж, аргачлал сэрэмжлүүлгийг хүргэн ажиллав

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо.

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хүрээнд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр айл өрхөд хүргэсэн зөвлөмж, аргачлалын нэгдсэн дүн мэдээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд танилцууллаа.

Энэ удаагийн зөвлөн туслах үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч, дэргэдэх хэлтэс албадаас гадна нийслэлийн Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 514 ажилтан, албан хаагчид оролцож 3 өдрийн хугацаанд 14648 өрхөд зөвлөмж, аргачлалыг хүргэжээ.

Дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Шижир энэ удаагийн сайжруулсан түлшний зөв хэрэглээг таниулах, аргачлал, зөвлөмжийг хүргэх ажилд идэвхтэй оролцсон нийт албан хаагчдад ажлын амжилт хүсч, талархал илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж