Багт "наадам"-аас вандализм руу | News.MN

Багт "наадам"-аас вандализм руу

Багт "наадам"-аас вандализм руу

Багт "наадам"-аас вандализм руу

Эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслөөс үүдэлтэйгээр Хонконгод эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх сардаа үргэлжилж байна. Орон нутгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам дээрх хуулийн төслийг бүрмөсөн татан авч буй шийдвэрээ танилцуулсан ч сөрөг хүчний залуу гишүүд дэмжигчид “ардчиллын төлөөх тэмцэл”-ээ улам эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр буй юм.

Эсэргүүцлээ тайван замаар илэрхийлж эхэлсэн жагсагчдын ааш авир өдөр ирэх тусам хувирч, тэмцлийн арга хэрэгсэл нь улам нарийсч, нөхцөл байдал бүр ширүүсч байна.

Японы нинжа, эсвэл хүн аалз шиг хар хувцас өмссөн радикал жагсагчид лазер, төмөр бөмбөлөгтэй чавх, “илд”, бамбай, “Молотовын коктейл” зэргийг ашиглаж, замуудыг хааж, чулуу тоосго шидэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа ажээ.

Хонконгийн цагдаа нар жагсагчдыг “номхотгох”-оор даралттай ус, нулимс асгаруулагч хий ашиглаж байсан ч гал нээсэн тохиолдол хэд хэдэн удаа гарав. Тухайлбал, жагсагчид, цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр 14, 18 настай, өсвөр насны хоёр хүүхэд буудуулсан бөгөөд биеийн байдал нь сайжирсан эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм.

Жагсагчдын бас нэг гол зэвсэг усны их буу болон видео бичлэгт орохгүй байх зориулалтаар ашиглаж буй борооны шүхэр. Зарим радикалууд энгийн биш, үзүүртэй "байлдааны" гэмээр шүхэртэй байгаа аж. Жагсагчид цугласан олны дунд ажиллаж буй цагдаагийн төлөөлөгчдийн биед халдаж, зодож гэмтээх тохиолдол гаарчээ.

Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөснөөс хойш цагдаа нар 13-83 насны 2300 хүнийг баривчилжээ. Тэдний дотор олон зуун оюутан байгаа аж. Баривчлагдсан хүмүүсийг хууль бус жагсаалд оролцсон, халдлага үйлдэх зорилгоор зэвсэг хадгалсан, мөн багаа тайлах шаардлага биелүүлээгүй гэж буруутгажээ. Хонконгийн эрх баригчид эсэргүүцлийн ажиллагаа болон олон нийтийн бусад цуглааны үеэр баг өмсөхийг хориглох шийдвэр гаргасны дараа аравдугаар сарын 4-нд эсэргүүцлийн шинэ давлагаа эхэлсэн.

Жагсагчид лазер ашиглаж буйн улмаас есөн цагдаагийн алба хаагч сохорч, эмнэлгийн тусламж авсан байна. Хонконгийн цагдаа нар ийм "тоглоом"-ыг зэвсэгтэй зүйрлэж байгаа аж.

Хэдийгээр аравдугаар сарын 4-ний өдөр жагсаал цуглаанд баг өмсөхийг хориглосон шийдвэр гарсан ч жагсаалд оролцогчдын дийлэнх нь түүнийг үл ойшоож, баг зүүн нүүрээ нуухыг илүүд үзсэн хэвээр байна.

Хонконгийн эрх баригчдын дээрх шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оноож, 25 мянган хонконг доллар (3.2 мянган доллар) торгууль ногдуулж болзошгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь жагсагчдыг зогсоож чадсангүй, харин ч эсрэгээрээ, эсэргүүцлийн жагсаал улам хүчирхэгжиж, хүчирхийлэл үйлдэхэд хүргэж буйг гаднын ажиглагчид өгүүлж байна. Одоогийн байдлаар дээрх хоригийг зөрчсөн 77 хүн баривчлагджээ.

Ардчилсан үзэлтэй олон идэвхтэн эрх баригчдын бусдыг чагнах, нүүр царайг нь таних систем хэмээн үзэж “ухаалаг” гэрлүүдийг сүйтгэж эхэлсэн байна. Уг нь тэдгээрээс агаарын чанар, замын түгжрэл, цаг агаар, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг авах боломжтой аж.

Жагсагчид ардчиллыг дэмжиж буйгаа илэрхийлсэн, мөн таван шаардлагаа өнгө өнгийн цаасан дээр хэвлэн нааж, ухуулах хуудас тараах ажлаа үргэлжлүүлсээр байна.

Радикалууд туг далбааг урж шатаах, гутаан доромжлох үйлдэл гаргаж буй тул үндэсний далбааг хамгаалах сайн дурын эргүүлүүд ажиллаж эхэлжээ. Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан, өдгөө БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Лян Жэнинь ийм үйлдэл гаргасан этгээдүүдийг олж илрүүлэн, хариуцлага тооцоход туслах зорилгоор хувийн сангаасаа нэг сая хонконг доллар (127 мянган доллар)-ын урамшуулал өгөхөө амласан байна.

Хонконгийн жагсаалд оролцогчдын үйлдлүүд улам ширүүсч байгаа ажээ. Багтай радикалууд гал тавьж, гэрлэн дохиог эвдэлж сүйтгэн, эх газрын Хятадтай холбоотой дэлгүүр, ресторан, банкуудын цонхыг хагалах болжээ. Жагсагчид хотын хамгийн сайн, орчин үеийн бүтээн байгуулалтуудын нэг метро руу халдаж, станцуудыг түйвээж, хэдэн арван сая ам.долларын хохирол учруулаад буй аж. Радикалуудын балмад үйл ажиллагааны улмаас аравдугаар сарын 5-ны өдөр метроны станцуудын бүх салбарын үйл ажиллагааг бүрэн зогсооход хүрчээ.

Эмх замбараагүй байдлын улмаас тээврийн үйлчилгээ саатаж буй энэ өдрүүдэд хотод хэдэн зуун хоолны газрууд хаагдаж, худалдааны төв, дэлгүүрүүд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Хонконгод үл хөдлөх хөрөнгө, жижиглэн худалдааны өрөөний түрээсийн үнэ, зочид буудлуудын үнэ хямдарчээ.

Эсэргүүцлийн жагсаал жуулчдыг үргээж, тэдний урсгалыг 40 хувиар бууруулсан байна. Энэ сарын эхний долоо хоногт Хонконгод олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэний улмаас учирсан эдийн засгийн хохирол 2.8 тэрбум хонконг доллар буюу 357 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа талаар “South China Morning Post”-д мэдээлсэн байна.

Шинжээчдийн тооцоолж буйгаар, жижиглэн худалдаа, тээврийн салбар, зоогийн газар, зочид буудал зэрэг бизнесийн салбарт учирсан хохирол аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 1.9 тэрбум хонконг ам.долларт хүрчээ.

“Geo Securities” санхүүгийн компанийн гүйцэтгэх захирлын цохон тэмдэглэснээр, Хонконгийн метроны оператор болох МТR компанид 500 сая хонконг долларын хохирол учирсан байж болзошгүй байгаа аж.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдод баг өмсөхийг хориглох шийдвэр гаргасны дараа олныг хамарсан эмх замбараагүй байдал дахин дэгдсэн юм. Жагсагчид замуудыг хааж, дэлгүүрүүд, Засгийн газрын байрууд болон метронд эвдэн сүйтгэх ажиллагаа явуулж, галдан шатаасан байна. Тэд мөн эмх журам сахиулагчид руу шатамхай бодис бүхий шил шидсэн билээ.

Эмх замбараагүй байдал, замын түгжрэл үүссэний улмаас худалдааны төвүүд, дэлгүүрүүд, зоогийн газрууд хаалгаа барьж, зочид буудлууд үнээ огцом бууруулсан бөгөөд захиалгууд нь 95-50 хувь болтлоо буурсан байна.

Хууль эрх зүйн чуулганы депутат Яо Сыжун “Нөхцөл байдал муу байна. Жагсагчдын эсэргүүцлийг сулруулах ямар ч боломж байхгүй байна. Үймээн самуун хэзээ дуусгавар болохыг хэлж мэдэхгүй” гэж хэлжээ.

Ажиглагчид Хонконгийн эрх баригчдад жагсагчдын эсрэг оновчгүй арга хэмжээ авснаар эмх замбараагүй байдлыг улам гааруулж, улмаар маш хүнд нөхцөл байдалд орж болохыг анхааруулж, хямралыг шийдвэрлэх бодит арга зам хайж олохыг сануулсаар байна.

Эх сурвалж: REUTERS, TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-11 202.126.88.33

ed odoo bolih heregtei tegehgui bol China yu gej zugeer suuhav, oorsdoo muuriin suuleer togloson hulgana boloh vii dee

Avatar

Zochin 2019-10-11 59.153.87.251

tenegteech hujaag umuurdug sonin gar ve?

Avatar

Зочин 2019-10-11 202.131.245.243

Жорж Соросын өнгөт хувьсгалын технологи л байна. Дандаа ийм үймээн, самууныг санхүүжүүлж ашиг унагаж явдаг юм.

Avatar

Зочин 2019-10-11 66.181.161.117

Та нарт ийм түүх 7-дугаар сарын 1 2008 онд тохиолдоод өнгөрсөн.

Avatar

Зочин 2019-10-11 202.131.245.243

О'крайнье, Киев, 2014 он

Avatar

Зочин 2019-10-11 202.131.245.243

+Ливи, Египет, Сири … арабын хавар

Avatar

udahgui 2019-10-11 66.181.161.97

ediin zasag ni nam unaj is bolon gadnii oruulsan horongo uneguidne

Avatar

Зочин 2019-10-11 202.131.245.243

Хажууханд нь байгаа Макао зүгээр л байх юм. Энэ бол америкийн санхүүжүүлсэн өдөөн хатгалага гэдэг нь ойлгомжтой байна.

Avatar

Зочин 2019-10-11 203.217.139.227

Үгүй болов уу харин эх газрын хятадууд санхүүжүүлсан байх. Дараа нь болохоо байлаа гээд цэрэг оруулж ирэх гэж байгаа. Гонконг чинь хятадын нэг хэсэг шүү дээ

Avatar

Жишээ 2019-10-11 202.131.245.243

Хонконгийн шүхэрт хувьсгалын удирдагч хатагтай Женифер Зимдал Гаалт Монголд АНУ-ын ЭС-аар ирж ажиллаж байгаад нутаг буцсан шүү дээ.

Avatar

Зочин 2019-10-11 64.119.19.39

Америк, барууныг их дагаж далдайвал ямар тавилан хvлээж байгааг харж бн уу!!?? Ардчилал, Хvний эрх их ярьж солиорохоор ямар болдгийг харж байгаа биз!! Манай АН -хан биднийг удирдаад ийм юм хийхийг л хvсээд байгаа юм ш дээ!!

Avatar

зочин 2019-10-11 202.9.42.203

Хн … Хойд Солонгос диважин байх нэ ? .

Avatar

Зочин 2019-10-11 209.89.142.82

Хүсээд байвал Венесуэлдээ очиж амьдар. Монгол хөгжлийнхөө замаар л алхаж байна, авилгал л их байгаа болохоос биш.

Avatar

зочин 2019-10-11 202.9.42.203

Удахгүй тусгаар тогтнолын төлөө цусс асгаруулсан зэвсэгт тэмцэл болж хувирах биз ..

Avatar

Зочин 2019-10-11 203.217.139.227

Ингээд давраад байвал удахгүй хятадын цэрэг орж ирнэ дээ. Тэгээд Гонгкок гүд бай

Avatar

зочин 2019-10-11 202.21.127.166

хонг конг баяртай, одоо энэ хот ямарч ач холбогдолгүй болж байгаа юм, санхүүгийн төв байх больж байна, "ардчилсан анархистуудын" гавьяа, бослого гаргахдаа хүртэл хүний нүд сохлоод гай болж байна дөө

Avatar

Зочин 2019-10-11 202.179.25.147

Вонгзандангуудыг дагавал ингэж л улсаа суйруулнэ эндээс хэн хожив хятадууд л хожно шенжен луугээ гонконгоос гарсан санхуугийн томчуулыг татна

Avatar

irgen 2019-10-11 59.153.84.70

temts temts hyatadiin huchiig sulruulah heregtei ….. daranguilagch hyatad hezee negen tsagt zadarna

Avatar

зочин 2019-10-11 202.21.127.166

бодит үнэнийг хэлье, хятад задрахгүй, харин улам хүчирхэг болох аюултай байгаа, харин чи наад "дарангуйлагч" гэдэг амны уншлагаа одоо больж үз, моодноос гардаа аль хэдийнэ улиг болчихсон

Avatar

Зочин 2019-10-11 64.119.24.142

Чи юунаа мэдэдгийн

Avatar

Зочин 2019-10-11 202.131.245.243

Украйнаас ирсэн неонацист сургагч багш нарын л хийж байгаа ажил. Санхүүжүүлэгч нь Жорж Сорос.

Avatar

Болдсайхан 2019-10-11 165.22.56.229

Өөрсдийнх нь гараар өөрсдийг нь гэсэн зарчмаар Бээжин явж бна. Эдийн засгийг нь унагаж байгаад эх газар луугаа санхүүгийн төв гэсэн статусыг шилжүүлэх. Хөөргөн залуус хятдын хорон бодлогоор нутгаа сүйд хийхнэ дээ

Avatar

монгол хүн 2019-10-11 66.181.179.57

мундаг залуучууд шүү. дэмжиж байна.

Avatar

зочин 2019-10-11 202.21.127.166

мундаг залуус хүний нүд сохолдоггүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж