Ньюс хөтөч: “Хамтдаа Хамгаалъя” тайван цуглаан болно

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: “Хамтдаа Хамгаалъя” тайван цуглаан болно

Ньюс хөтөч: “Хамтдаа Хамгаалъя” тайван цуглаан болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • “Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч М.Цэвэлмаа санаачилгаар МУИС-ийн Номын санд тус сургуулийн оюутнуудыг элэгний В, С вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулна.

09.00

  • Төрийн ордны “Б” танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Богд хаан-150” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
  •  Блю Скай зочид буудлын "Диамонд" танхимд Монголын Интернэйшнл Эндоскопийн нийгэмлэг, Интермед эмнэлэг, Мед Импекс Интернэшнл компани Олимпус корпораци хамтран уян дуран, паталогийн эмч нарт зориулсан “Хоол боловсруулах замын дурангийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт нарийн мэргэжлийн ахисан түвшний сургалт зохион байгуулагдана. Холбоо барих утас:80088707
  • Барилгын салбар дахь стратегийн түншлэл төслийн нээлтийн үйл ажиллагаа Блю Скай зочид буудлын хоёр давхрын “Жэйд” танхимд болно.Нээлтэд Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын Дэд Сайд Б.Мөнхбаатар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар оролцож үг хэлнэ. Холбоо барих утас:99076229
  • АШУҮИС-ийн Сувилахуйн ОУ-ын V эрдмийн чуулган Чингис буудалд хурлын танхимд болно. Холбоо барих утас: 96682745, 88096196, 89128045, 88069035
  • “Улаанбаатар” зочид буудалд "Монголд генетикийн шинжлэх ухаан-50 жил" эрдэм шинжилгээний хурал болно.
  • "XXI зууны боловсролын парадигм: боловсролын хөгжлийн чиг хандлага" эрдэм шинжилгээний хурал Багшийн хөгжлийн ордны 2 давхарт болно. Холбоо барих утас:99096868, 88008781
  • Барилгын хөгжлийн төв"-д нийтийн аж ахуйн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд /Төв цэвэрлэх байгууламж, түүнийг тойрсон бүтээн байгуулалтын талаарх цогц мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 91119757

10.00

  • Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиолдуулан Сүхбаатарын талбайд “Хамтдаа Хамгаалъя” тайван цуглааныг зохион байгуулна. Холбоо барих утас: 91914375, 88725000

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд Хөдөлмөрийн Үндэсний намаас Шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төвөөс MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  • Харанга хамтлагийн 30 жилийн ойн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн хоёр давхарт, Сэнгэраги арт галерейд болно.

11.30

  • ЗХЖШ-ын талбайд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн наймдугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон медаль гардуулна. Холбоо барих утас:88810818, 92090028
  • Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

13.00

  • Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй сургалт Мэдээлэл технологийн Үндэсний паркын хоёр  давхарт 202 тоотод болно.

14.00

  • Сэтгүүлч Б.Хандмаагийн “Монгол соёлын амин хэлхээ” номын нээлт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болно
  • Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах ЭРХЭЭ МЭДЬЕ- хүний эрхийн асуудлаарх илтгэл, мэтгэлцээний IX тэмцээний нээлт Тусгаар Тогтнолын ордны 7 давхарын их танхимд болно.
  • “Мянган цэцэгсийн чуулган” охидын чуулга уулзалт Монголын Хүүхдийн ордонд болно

17.00

  • Монгол Улсын Хүүхэлдэйн театрын шинэ уран бүтээл “Бүлтээхэй Дэлдээхэй 2” дуу зохиосон нь хүүхэлдэйн жүжгийн нээлт Улсын Хүүхэлдэйн театрт болно. Холбоо барих утас:80016566, 70399999

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж