Ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү | News.MN

Ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү

Ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү

Ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү

Улсын маань нийслэл өндөр сайхан дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд хаа сайгүй. Тав алхаад л зоогийн газар, ресторан, дэлгүүр хоршоо бий. Гэвч энд нэг л зүйл дутуу. Сая гаруй хүн амтай нийслэл хотын хувьд нийтийн бие засах газар өнөөг хүртэл хүнд сэдэв хэвээр. Нэгдүгээрт иргэдийн өөрсдийн соёлгүй, бүдүүлэг байдал, хоёрдугаарт нийтийн ариун цэврийн газруудын хүрэлцээгүйгээс байдлаас болж, хүмүүс байшин, гудамжны булан тохойд “морь харах” нь элбэг тохиолддог. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хот тохижилтын газар бүртгэлтэй ердөө 19  ширхэг "City toilet" ажиллаж байна. Үүнээс  15 “City toilet" өдөр тутамд иргэдэд үйлчилж буй. Гэхдээ нэг сая 300 мянган хүн амтай нийслэл хотод 15 нийтийн бие засах газар үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь мэдээж хангалтгүй тоо юм. 

Уг нь 2014 онд батлагдсан Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 4.18-д “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасан байдаг. Өнгөрсөн зургадугаар сард тус журмын шинэчилсэн найруулгыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дэмжин, батлагдсан журмыг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд бүртгүүлжээ. Тус журмын шинэчилсэн найруулгын 8.1.5-д худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан байна.

Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/  “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2” худалдааны төвүүдийн нийтийн бие засах газар болон ариун цэврийн өрөөг аравдугаар сарын 1-ээс эхлэн иргэдэд төлбөргүй үйлчилнэ гэж мэдээлсэн.

Тус газруудад “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” заалтын хэрэгжилтийг хангуулахаар НМХГ-ын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийг хүргүүлсэн аж.

Иргэдэд үнэгүй үйлчилж буй эсэхийг мэдэхээр дээрх нэр дурдагдсан худалдааны төвүүдээр өчигдөр /2019.10.10/ очиход ариун цэврийн өрөөний хаалган дээр нь төлбөртэй гэсэн цаас наалттай угтсан нь асуултын минь хариултыг хэн нэгнээс асуух шаардлагагүй шуудхан өгөх нь тэр. Иргэд ч худалдаа, үйлчилгээний газрууд нийтэд үнэтэй, үнэгүй үйлчлэх, ер нь шаардлагатай үед ариун цэврийн өрөөг нь ашиглах боломжтой эсэх талаар нэгдсэн ойлголтгүй байгаа юм.

Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд 200 төгрөгийн төлбөр төлдгийг хүн бүр мэднэ. Харин 00-ын урд мөнгө хурааж суух цэвэрлэгчид “Мэдээж ариун цэврийн өрөө гэдэг бол хамгийн цэвэр дээд зэргийн ариутгал хийж байх ёстой газар. Гэтэл иргэд миний гэр, миний эдлэл хэрэглэл биш гэсэн шиг суултуур дээр гарч суудаг, гадуур нь бие засаад хамаг юмыг нь бохирдуулж, эвдэлж хэмхэлдэг. Иргэд цэвэрхэн бие засдаггүйн улмаас зогсоо зайгүй 00-ын өрөөгөө цэвэрлэж байна” хэмээн гомдоллож, шинэ журмын талаар мэдээгүй гэсэн нийтлэг хариултыг өгч байлаа. Дээрх заалтын хэрэгжилтэд хяналт тавих ёстой НМХГ шахмал түлштэй холбоотой асуудлаар онц байдал зарлан, бүх байцаагчид нь нийслэлийн зургаан дүүргийн хороонд хуваарилагдан, шахмал түлшийг зөв хэрэглэх зуухны галлагааны талаарх зөвлөмж мэдээллийг айл өрхүүдэд өгч байгаа сурагтай.  

НМХГ-ын байцаагчид ирэхээр ариун цэврийн өрөөний хаалган дээр “төлбөргүй үйлчилнэ” гэсэн цаас нааж, тэднийг явсны дараа “төлбөртэй үйлчилнэ” гэсэн цаасаар сольж, муур хулгана болж тоглосоор хэдий болтол явах вэ?  Угаасаа хууль, эрх зүйн орчин нь бүрдчихсэн байхад хуулиа биелүүлэхийг шаардах эрх хүн бүрт бий. Мөн хянадаг, шалгадаг, зөвшөөрөл олгодог байгууллагууд нь ч үйлчлүүлэгчдэдээ ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх стандартыг нь хангуулах, хуулиа биелүүлдэг болгох зайлшгүй шаардлага бий болсныг энд сануулъя.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-11 66.181.161.4

Mheg.nbaitsaagchid sain baalaad uguurei unen shuu amidrald yahch argagui ue bdag zarlm ued mungugui ue bdag zarlm oo oldohgui umdunduu dusaah shahna arai chu oo oldoh.r oo.nhoo uuden deer tsaindaa orj bn huleelgen tatwar awna hetsuu shuu medeelel mash bdag um bn ta bugd ard tumendee oo.d unegui bie zasah tal.r medeelel hiigeech

Avatar

Мөнгө хүүлэгч банкууд 00-оо үйлчлүүлэгчиддээ онгойлго!!! нээлттэй байлга!!! 2019-10-11 66.181.161.5

Хэрвээ нээлттэй байлгахгүй бол банкан дотор нь бие засаад гарах нь зөв!!! Энэ дэлхийн хаана ч байхгүй хүүгээр зөвхөн энэ ард түмэнийг шулж… дээрэмдэж… сульдааж.. сэтгэл зүйн дарамтанд унагаж… тартагт нь тулгаж… олон жил мах цусын нь сорж байгаа хорт хавдарууд мөнөөс мөн!!! Тэгээд бас ичихгүй " Хэрэглэгч манай хаан" ч гэх шиг ой гутмаар гоё, гоё уриа өгнөө. Монголд байгаа банкуудын уриа "Хэрэглэгч манай ӨВЧТӨН, бид ВИРУС тараагч" байвал их зохисон юм шиг ээ!!!

Avatar

хүннү 2019-10-11 192.82.64.168

Төлбөр авх нь зөв. 200 төгрөг өгч чадахгүй бол өмдөндөөл "гаргана" биз, НМХГазарт ямар хамаатай юм. Урдах ажлаа л хий, үүний оронд хууль бус бараа зардаг иргэн, аж ахуйн нэгжтэй хатуу тэмц. Шаардлагатай бол үйл ажилгааг нь зогсоох эрхтэй ганц байгуулга мөн биз дээ. Үнэгүй гэх юм бол нэг ороод гархаа үзэхгүй бараг дотор нь ороод утсаар яриад юм идээд суучхана. Гадуу байшин, гаржийн булан тохойд эр, эмгүй сарьдгаа болих хэрэгтэй. Урд ороод явжбайснаа гэнт суун тусаад "сарьчихдаг" хүмүүс байна.

Avatar

зочин 2019-10-11 66.181.169.116

байшин бүхэн зам хааж хаалт байрлуулж байгааг шалгаж болиулаачээ тэрнээс чинь болж битүү түгжээ хаалтаа онгойлгойлгохгүй алга болно орох машинууд нь зам таглаад битүү зогсоно тэгээд л бөөн бухамдал

Avatar

зочин 2019-10-11 66.181.169.116

нарантуул захын жорлонд орж гараад жорлонгын цэвэрлэгчид доромжлуулсан. монголчууд байр сууриа мэддэггүй. дээрээс нь хийж буй ажлынхаа онцлогийг бүр ч ойлгодоггүй. сонин хүмүүс.

Avatar

zochin 2019-10-11 103.229.122.214

Монголчууд үйлчлүүлэгч нараасаа ОО болон зогсоолын мөнгө авдаг тэнэглэлээ хэзээ зогсооноо.

Avatar

ZOCHIN 2019-10-11 103.229.122.214

СОНИНООС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, ЦЭВЭРХЭН ОО ОРСОН ХҮН ӨӨРИЙН ЭРХГҮЙ ЦЭВЭРХЭН БИЕ ЗАСДАГ ГЭСЭН БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ БАЙНАА. МӨНГӨ АВАХААР ЯАСАН Ч ЯАДАГ ЮМ ГЭСЭН СЭТГЭХҮЙ ҮЙЛЧИЛДЭГ ЮМ ГЭСЭН ШҮҮ.

Avatar

ZOCHIN 2019-10-11 103.229.122.214

MUNGU AVDAG MASH BURUU, TSEVERLEGEENII BOLON UILCHLEGCHIIN ZARDALAA TUREES, UILCHILGEENII ZARDALDAA SHINGEESEN BAIH YOSTOI. TEGEHGUI YUM BOL YAMAR YUMNIIH NI "NAIRSAG ULAANBAATAR" , ULSIIN NIISLEL BAIH YUM BE. BAYANZURH ZAH, 100 AILIIN BARILGIIN MATERIALIIN DELGUURUUD GEED OLON GAZAR BAINA DAA. DUNJINGARAV ZAH YAMAR TSEVERHEN MURTLUU MUNGU AVDAGGUI OO-TOI BILEE. BOLOOD L BNA SH DEE.

Avatar

Зочин 2019-10-11 150.129.140.71

Үйлчлэгчдийг тухайн байгууллага нь хангалттай цалинжуулаад "00"-оо төлбөргүй болгох хэрэгтэй. Гадны улсууд тийм л байдаг. Ялангуяа Төрийн болоод Хувийн хэвшлийн нийтэд үйлчилгээ үзүүлэх газрууд бол төлбөр авахыг таслан зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-11 103.14.37.4

Өндөр биш төлбөртэй байх нь зүйтэй, тэр төлбөрөөр цэвэрлэж байгаа хүний цалин, цэвэрлэгээ, ариун цэврийн цаас зэргийг авдаг юм, огт төлбөргүй байвал тэр өрөөг хайхрах, цэвэрлэх хүнгүй болно, Европын орнуудад хүртэл тэгж үздэг юм билээ, тэнд төлбөргүй нойл ховор шүү, харин том дэлгүүр, ресторанууд төлбөргүй байдаг.

Avatar

ЖОРЛОН 2019-10-11 202.179.25.154

ҮНЭГҮЙ ЮМ ХАА БАЙХАВ ДЭЭ. БААС ШЭЭСТЭЙ ХОЛИЛДОЖ СУУГАА ЦЭВЭРЛЭГЧИД 100 – 200 ЦААС ӨГЧИХӨД ЕР НЬ Ч ЯАДЫМ. ӨДӨР Т ҮСРЭЭД 2 УДАА Л ОРНО ШД

Avatar

Hongor 2019-10-11 103.229.122.66

bairni gadaa pambaga Ganbaatar, Magsar,Naki yun tom tom yum yardim onigoo yarihaa bolio boloo shdee. radio stanzaa oorihoo hulmasaa ugahad ashigla.

Avatar

зочин 2019-10-11 66.181.189.9

Том зах, худалдааны төвүүд иргэдээс хангалттай орлого олж байж О-д ороход 200-500 төгрөг авдаг хирнээ
маш заваан байдаг. Үнэр танар гэж авах юмгүй.

Avatar

иргэн 2019-10-11 66.181.177.178

үнэ төлбөргүй юм болгон буруу, чанаргүй заваан болно. Төлбөртэй байж энэ хүмүс хүмүүжнэ, хямгатай болно.

Avatar

Зочин 2019-10-11 133.41.91.83

Төлбөртэй тусмаа хорлоно тэнэг хүмүүс. Хувь хүний хөгжил хүмүүжил сул Монголд бол асуудал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж