Японы шигшээ баг 6:0-ээр ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Японы шигшээ баг 6:0-ээр ялалт байгууллаа

Японы шигшээ баг 6:0-ээр ялалт байгууллаа

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт учраа таарсан Япон, Монголын шигшээ багийн тоглолт Наран улсын “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэн өнөөдөр /2019.10.10/ 18.00 цагт боллоо.

Тоглолтын эхний гоолыг Японы шигшээ багийн хагас хамгаалагч Такүми Минамино 23 дахь минутад орууллаа. Үүнээс хойш 34, 40 дэх минутад мөн л Японы тал гоол оруулснаар тоглолтын эхний хэсэг өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар үед 5, 58, 61 дэх минутад мөн л Японы тал гоол оруулж тооны харьцаа 6:0 харьцаатайгаар өндөрлөлөө.

Гэхдээ Монголын багийн хувьд маш сайн үр дүнг үзүүлж чадсан бөгөөд тоглолтын хоёрдугаар үед илүү их хичээж, амжилт гаргаж тоглолоо гэж дүгнэж байна.

Сэлгээний бүрэлдэхүүн:

  1. Э.Мөнх-Эрдэнэ /хаалгач/
    2. О.Мөнх-Оргил
    5. С.Өсөхбаяр
    7. Ж.Сүндорж
    9. Б.Төгсбилэг
    11. Н.Наранболд
    14. М.Жансерик
    15. Д.Тэмүүлэн
    16. А.Сайханчулуун /хаалгач/
    21. Г.Төгөлдөр
    22. Г.Бат-Оргил.

Сонирхуулахад, Монголын шигшээ баг 2001 оноос хойш хамгийн өндөр чансаатай багтай тоглож гэж байна. Япон 31, Монгол 183.  Тоглолт болох Сайтама цэнгэлдэх хүрээлэн нь 63,700 хүний багтаамжтай.  Япон-Монгол тоглолтын тасалбар Японд 1000-8200 Еэн буюу Монгол мөнгөөр 24800₮ – 203,000₮-ийн үнэтэй худалдаалагджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж