ДАШТ: Гурван бөх дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

ДАШТ: Гурван бөх дагах барилдаан хийнэ

-С.Ням-Очир, Г.Одбаяр, А.Сумьяа нар дагах барилдаан хийх бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдах юм-

Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн медальтнууд тодорно. Хэсгийн барилдаан өндөрлөсөн бөгөөд шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхэлнэ.

Манай дөрвөн бөх өнөөдөр Астанагийн татамид гарснаас С.Ням-Очир, Г.Одбаяр нар шөвгийн наймд үлдлээ. Тэд хэсгийн аваргын төлөө барилдсан ч С.Ням-Очир Өмнөд Солонгосын Ан Чан Римд, Г.Одбаяр Хойд Солонгосын Хон Кук Кёнд хожигдлоо.

Манай бөхчүүд орой дагах барилдаан хийх бөгөөд С.Ням-Очир Израилын Муки Сагитай, Г.Одбаяр Унгарын Миклос Унгваритай барилдах юм.

Энэ жингийн хагас шигшээд Японы хоёр, БНАСАУ, БНСУ-ын бөхчүүд үлдлээ.

 

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар БНХАУ-ын Лю Ян, Косовогийн Г.Нора нарыг ялж, шөвгийн наймд үлдлээ. Тэрээр хэсгийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Мацүмото Кароитой барилдсан ч хожигдсоноор дагах барилдаан хийхээр боллоо.

Д.Сумъяа Португалын Телма Монтейротой барилдах юм. Т.Монтейрогийн хувьд дэлхийн аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай.

Энэ жинд барилдсан залуу бөх А.Батзул эхний барилдаанаа Филиппиний Ф.Ренатай хийж, 58 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожсон ч хоёрдугаар тойрогт Люксенбургийн Дурбач Манонд дийлдэж, тэмцээнээ өндөрлүүллээ.

ДАШТ-ий шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхлэх бөгөөд МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж