Москвагийн Хошин урлагийн театр 95 жилийн ойгоо тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Москвагийн Хошин урлагийн театр 95 жилийн ойгоо тэмдэглэлээ

Москвагийн Хошин урлагийн театр 95 жилийн ойгоо тэмдэглэлээ

Москва хотын Хошин урлагийн театр аравдугаар сарын 10-ны өдөр 95 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойдоо зориулан театрын уран бүтээлчид шинэ уран бүтээлээр бэлэг барилаа хэмээн театрын уран сайхны удирдагч Александр Ширвиндт хэллээ.

"95 жил бол тэмдэглэлт ой биш. Харин таван жилийн дараа бид 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Гэсэн ч 95 жилийн ойдоо бэлэг болгон манай хамт олон шинэ бүтээлээ үзэгдэдээ толилуулж байна” хэмээн Ширвиндт хэллээ.

"Мещанин во дворянстве" жүжгээс сэдэвлэсэн "Хотим сыграть Мольера" нэртэй хошин жүжгээр бэлэг барьжээ. Жүжгийн гол дүрд Федор Добронравов тоглосон байна.

1924 оны аравдугаар сарын 1-ний өдөр Гнездниковын гудамжны 10 тоот байранд өнөөгийн Хошин урлагийн театр анхны жүжгээ тавьж байжээ. Уг байранд өмнө нь "Летучая мышь" кабаре ажиллаж байжээ. 95 жилийн өмнөх анхны жүжиг нь "Москва с точки зрения" нэртэй байсан бөгөөд уг жүжигт Николай Эрдман, Виктор Ардов, Лев Никулин зэрэг тухайн үелээ залуу жүжигчид тоглож байжээ. Энэ анхны жүжиг нь Хошин урлагийн театрын ирээдүйн замналыг тодорхойлсон жүжиг болсон гэж урлаг судлаачид дүгнэдэг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж