Оросын эдийн засагт цагаачид хэрэгтэй байна | News.MN

Оросын эдийн засагт цагаачид хэрэгтэй байна

Оросын эдийн засагт цагаачид хэрэгтэй байна

Оросын эдийн засагт цагаачид хэрэгтэй байна

ОХУ-ын эдийн засгийн өнөөгийн байдлыг харахад гаднын ажиллах хүч хэрэгтэй хэдий ч мэргэжилтэй цагаач иргэд илүүтэй хэрэгтэй байна хэмээн Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн багш Елена Егорова РИА Новости агентлагт ярьсан байна.

Дэлхийн банкнаас аравдугаар сарын 8-ны мягмар гаригт гаргасан дэлхийн эдийн засгийн тойм мэдээгээр Европ болон Төв Азийн зарим улсад хөдөлмөрлөх хүчний дутагдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарч байгааг дурдаад, үүнийг гаднын ажиллах хүчний тусламжтайгаар шийдэж болно хэмээн дурдсан юм.

"Оросын хувьд хөдөлмөрлөх насны цагаач иргэд авч байгаа ч эдгээрийн дийлэнх нь мэргэжил, боловсрол доогуур иргэд зонхилж байна, гэтэл Орост эсрэгээрээ өндөр мэргэжлийн ажиллах хүчин хэрэгтэй байна” хэмээн Егорова хэллээ.

Түүний хэлснээр Орост гол төлөв улс орны нөхцөл байдал нь тогтвортой ч Оростой харьцуулбал амьдралын түвшин доогуур улсын цагаач иргэд ирж байгаа ажээ.

 Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-11 66.181.181.243

манголоос %,_.:₮₮₮быаролим

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж