Эквадорт онц байдал зарлаж, 714 хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Эквадорт онц байдал зарлаж, 714 хүнийг баривчилжээ

Эквадорт онц байдал зарлаж, 714 хүнийг баривчилжээ

Эквадорын аюулгүй байдлын хүчнийхэн өнгөрсөн Лхагва гариг (2019.10.09)-т засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэжээ. Тус улсын Ерөнхийлөгч Ленин Морено энэ сарын 3-наас дизель түлш, шатахууны хөнгөлөлтийг цуцлах шийдвэр гаргасан нь үндэсний хэмжээний үймээн самуун дэгдэхэд хүргээд буй юм.

Эквадорын Дотоод хэргийн сайд Мария Паула Ромо Лхагва гариг (2019.10.09)-т мэдээлснээр, цагдаа нар, жагсагчдын дунд мөргөлдөөн гарч, 400 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 86 нь цагдаагийн ажилтан бөгөөд эсэргүүцлийн жагсаалд оролцсон 714 хүнийг баривчлан саатуулсан байна. Эквадорын Кито болон бусад хотуудад мөн мөргөлдөөн гарч, багтай залуус чулуу шидэж, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Тус улсын Эрчим хүч, сэргээгдэх бус нөөцийн яамнаас “Эсэргүүцэгчид газрын тосны хэд хэдэн ордыг эзлэн авсны улмаас “Транс Эквадорын газрын тос дамжуулах систем”-ийн үйл ажиллагааг зогсоосон” гэж мэдээлсэн байна. Газрын тосны олборлолт энгийн үеэс 30 хувиар буурсантай холбогдуулан одоогийн байдлаар 12.8 сая ам.долларын хохирол учраад байгаа аж.

Эквадорын Портовьехо хотод болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хэдэн арван хоригдол шоронгоос оргожээ. Цагдаа нар 50 гаруй хоригдлыг бариад байгаа бөгөөд өөр оргосон гэмт хэрэгтнүүд байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж буй юм байна.

Ленин Морено улс орондоо онц байдал зарлаж, боловсролын бүх байгууллагыг тодорхойгүй хугацаагаар хааж, парламентын үйл ажиллагааг зогсоожээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж